Францад зөвшөөрөлгүй утсаар залган бараа сурталчлахыг хориглоно
Франц улсад утсаар залгаж бараа, үйлчилгээ сурталчлахыг бүрэн хориглох гэж байна. Тухайлбал ирэх долоо хоногийн мягмар гарагаас /2026.08.11/ Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны засгийн газрын дэмжсэн шинэ хууль хэрэгжиж эхлэх юм. Тус хуулийн дагуу зөвшөөрөлгүйгээр утсаар залгаж сурталчлах үйл ажиллагаанд илүү хатуу хязгаарлалт тавина. Ингэснээр хэрэглэгчдийг хүсээгүй сурталчилгааны дуудлагаас хамгаалах, мөн эмзэг бүлгийн хүмүүсийг залилангийн шинжтэй үйл ажиллагаанаас сэргийлэх зорилготой юм.
Шинэ хуулиар хэрэглэгчийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр утсаар холбогдож сурталчилгаа хийхийг хуулиар хориглоно. Францын Өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх, залилангийн хяналтын ерөнхий газрын даргын Тамгын газрын дарга Алис Вилько хэлэхдээ, өмнө нь өгсөн зөвшөөрлөө хэрэглэгч хүссэн үедээ цуцлах эрхтэй гэжээ.
Гэхдээ хоёр тохиолдолд утсаар залгаж сурталчлахыг зөвшөөрөх юм. Нэгт, компани хэрэглэгчийн зөвшөөрлийг өмнө нь авсан бол. Тухайлбал, бараа, үйлчилгээ худалдан авах, дэлгүүрээр үйлчлүүлэх эсвэл маягт бөглөх үеэр зөвшөөрөл авах. Хоёрт, дуудлага нь хэрэглэгчийн өмнө байгуулсан гэрээтэй холбоотой асуудлаар бол зөвшөөрөх болсон байна.
Эх сурвалж: Euro News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.