Иран: Омантай тохиролцсон ч Ормузын хоолойг нээх АНУ-аас шалтгаална
Иран бямба гарагт /2026.08.08/ мэдэгдэл хийхдээ Ормузын хоолойг хянах асуудлаар Омантай тохиролцоход тун ойртсон ч энэ нь маршрутыг бүрэн нээхэд хангалтгүй гэжээ.
Нэрээ нууцалсан АНУ-ын нэгэн албан тушаалтан баасан гарагт мэдэгдэхдээ, Ормузын хоолойн хоёр эрэгт оршдог Иран, Оман удахгүй тохиролцоонд хүрнэ гэж Вашингтон хүлээж байгаа гэсэн юм. Ингэснээр газрын тосны тээвэр хэвийн үргэлжлэх боломжтой болно гэж тэр албан тушаалтан нэмж хэлжээ. Харин Ираны Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи хэлэхдээ, тохиролцоонд хүрэхэд ойртсон ч хоолойг дахин нээх эсэх нь АНУ Иранд нөхөн төлбөр олгох зэрэг бусад нөхцөлөөс шалтгаална гэсэн байна.
Өмнө нь Ормузын хоолойгоор хөлөг онгоц зорчиход ашиглаж байсан маршрутын схемийг Иран цаашид хүлээн зөвшөөрөх боломжгүй болсон гэж мэдэгджээ. Ийм учир Иран Оман түр зуурын тээврийн чиглэл тогтоох талаар хэлэлцэж байгаа аж. Мөн хоёр улс байнгын чиглэлтэй холбоотой техникийн болон хууль эрх зүйн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.