Тупакийн аллагад буруутгагдсан хүнийг шүүх тангарагтныг сонгож эхэллээ
1996 онд алдарт рэппер Тупак Шакур буудуулж амь үрэгдсэн. Тупакийн аллагыг Дуэйн Дэйвис нэртэй хүн зохион байгуулсан гэж прокурорууд үзэж байгаа юм. Тэгвэл Дуэйнийг шүүх тангарагтнуудыг даваа гарагт /2026.08.10/ сонгож эхэлжээ. Тэрбээр Невада мужийн Кларк тойргийн шүүхэд үхэлд хүргэх зэвсгээр хүний аминд хүрсэн хэрэгт буруутгагдаад байгаа юм.
Прокурорууд Дэйвисийг 1996 онд Лас Вегас хотод Тупакийг буудаж хөнөөн, зугтсан бүлэг этгээдүүдийг ахлаж явсан гэж буруутгажээ. Харин Дэйвис шүүхийн өмнө гэм буруугүй гэх байр суурь илэрхийлсэн байна. Хэрэв тангарагтнууд түүнийг гэм буруутай гэж үзвэл тэр хугацаанаас өмнө суллагдах боломжгүйгээр бүх насаар хорих ял сонсох магадлалтай.
Шүүгчдийг сонгох явц хэдэн хоног үргэлжилж магадгүй байна. Даваа гарагт 75 орчим шүүгчийг шалгаруулалтад оролцуулахаар дууджээ. Тангарагтнуудыг сонгосны дараа шүүх хурал таван долоо хоног үргэлжлэх төлөвтэй байна. Тус хуралд “Death Row Records”-ийн үүсгэн байгуулагч Марион Найт буюу “Suge” гэрчийн мэдүүлэг өгч магадгүй юм. Хэрэг гарсан шөнө тэр Тупакийн машиныг барьж явсан билээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.