Согтуудаа цагдаагийн биед халдсан дуучин Б.Анхбаярыг шалгаж байна
Саяхан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирлаар томилогдсон дуучин Б.Анхбаяр согтуурсан үедээ цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзан, улмаар биед нь халдсан хэрэг энэ сарын 09-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Тус хэргийг одоогоор Нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Холбогдсон хэргийн хуулийн зохицуулалтын тухайд,
Хууль сахиулах чиг үүргээ хэрэгжүүлж буй цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй, саад учруулсан, хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн болон доромжилсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд заасны дагуу иргэнийг 250 нэгжтэй тэнцэх хэмжээний (250,000) төгрөгөөр торгох зохицуулалттай байдаг.
Мөн тохиолдлоос хамааран, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн эсхүл хүч хэрэглэхээр заналхийлэн эсэргүүцсэн бол Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан "Хууль сахиулагчийг эсэргүүцэх" зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг юм.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
iim gudamjnii odoncoor nertei zobinguudiig bitgii turd oirtuulj bai lalruudaa
Ийм ноход л дарга болоод бгаамдаа
Нусан чавхдас байна хатуу шийтгээд ажлаас нь халах ёстой.
Ялын өгүүл төрийн цагдаа хэнч халдах эрх байхгүй ажилаас нь хал