Нийгэм мэдээ

3х3 сагсан бөмбөгийн залуучуудын цуврал тэмцээнд Монголын эрэгтэй баг алтан медаль хүртлээ

3х3 сагсан бөмбөгийн Төв болон Зүүн Азийн залуучуудын цуврал тэмцээн БНХАУ-ын Чанжоу хотод энэ сарын 10-нд эхэлсэн билээ. Нийт зургаан өдрийн турш үргэлжлэх тус тэмцээнд Монгол, БНХАУ, Япон, Казахстан, Иран, БНСУ-ын баг эр, эм баг өрсөлдөж буй.

Өдөр бүр шинэ аварга тодордог уг тэмцээнд өчигдөр Г.Болор-Эрдэнэ, Н.Зоригт, Э.Энхтэмүүлэн, А.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй эрэгтэй баг аваргаллаа. Манай залуус хэсгийн шатанд Ираныг 20:18, Японыг 21:12-оор буулган авч, шигшээд БНХАУ-ын багийг 21:19-өөр илүүрхсэн байна.

Харин Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Нандинхүсэл тэргүүтэй охидын багт Б.Болор-Эрдэнэ, Э.Энхбуян, А.Хонгорзул нар багтсан. Тэд тэмцээний хоёр дахь өдөр хүрэл медаль хүртсэн бол өчигдөр V байр эзэлжээ. Тэмцээний эхний хоёр өдөр эрчүүдээс БНСУ-ын баг алт авч, эмэгтэйчүүдээс Японы баг тэргүүлсэн юм. Харин гурав дахь тэмцээний эмэгтэйчүүдэд БНХАУ-ын охид онцгойров. Өнөөдөр тус тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжлэх юм.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button