Нийгэм мэдээ

С.Аманжол: Хэрэг хот руу шилжиж байна. Нэг өмгөөлөгчид хандахад ₮22 сая гэлээ

Ховд аймагт 10 настай охин сураггүй алга болж, эрлийн 14 дэх өдөр шатааж, булсан байхыг нь цагдаагийнхан олсон. Тус хэрэгт холбогдуулан хөршийнх нь гурван хүнийг цагдан хориод буй билээ. Тэгвэл талийгаач охины аав С.Аманжол дараах байр суурийг Ховд.мн сайтаар дамжуулан илэрхийлсэн байна.

" Харахад нүд хальтрам байсан. Нүүр, нүд, чих,хамар бүгд түлэгдсэн, охиноо таниагүй. Бие нь ногоороод юучгүй болсон байсан. Эр хүн учраас би өөрийгөө барьсан. Нүүрэнд нь нэг зураас ч үлдээгүй. Бүлцийгээд юу ч байхгүй болсон, үс нь боолттойгоо үлдсэн. Шатаасан байсан.

Миний охины аминд хүрсэн хүмүүс хэрэг нь бүрэн тогтоогдоогүй байхад өмгөөлөгчөө аваад бэлдчихсэн байж. Охины минь хэрэг хот руу шилжиж байна. Хотын нэг өмгөөлөгчид хандсан 22 сая төгрөгөөр өмгөөлнө хэмээсэн. Би өмгөөлөгч авах гэтэл санхүүгийн бололцоо олдохгүй байгаа юм. Иймд монголын ард иргэд бидэнд туслах болов уу хэмээн хандаж байна" гэлээ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

hovdiinhon hogiin hulgaich deeremchin aluurchin guilagchinguud

Зочин
Зочин

KAZAK TUMEN TUSLAH BHAA

Зочин
Зочин

Хандивт нэгдэнэ шүү

зочин
зочин

ЭНЭ ЯДАРСАН ЭЦЭГТ ТУСЛАХ ӨМГӨӨЛӨГЧ БАЙДАГГҮЙ ХЭРЭГ ҮҮ. ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ХҮМҮҮСТ ТУСАЛДАГ ӨМГӨӨЛӨГЧ БАЙДАГ ГЭЖ ДУУЛСАН. ТЭР ӨМГӨӨЛӨГЧ НАРЫГ АЛЬ ГАЗАР МЭДДЭГ ХЭРЭГ ҮҮ? ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОРОО МЭДЭХ БИШ ҮҮ? ЯАСАН УНТАА ГАЗАР БАЙДГИЙН. ТУСЛААЧ ЯДАРСАН ХҮМҮҮСТ!!!

Холбоотой мэдээ

Back to top button