Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил зөвхөн палестинчуудыг дүүжилж цаазлах газар барьж буй нь шүүмжлэл дагууллаа

Израилын Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен Гвир зөвхөн палестинчуудыг дүүжилж цаазлах газар барьж байгаа талаар бичлэг хийж өөрийн сошиал хуудас дээрээ нийтэлсэн байна. Тус газарт цаазаар авах явцыг харах танхим барьж байгаа гэж эх сурвалжууд мэдээлжээ. Уг явдлыг хүний эрхийн байгууллагууд эрс буруушааж байна.

Энэ жил Израил зөвхөн палестинчуудыг л цаазаар авах хууль баталсан. Тодруулбал “Террористуудад цаазаар авах тухай хууль”-ийг Израилын парламент батаж, Итамар хууль батлагдсаныг оргилуун дарс буудуулан тэмдэглэж байсан юм. Мөн Итамар болон түүний нам палестин хоригдлуудыг аймшигтай нөхцөл байдалд байлгахаа амласан байдаг.

Итамар Бен Гвир, зургийн эх сурвалж: BNE Intellinews

Хүний эрхийн төлөөх байгууллагууд цаазаар авах ялыг гүйцэтгэхийг харах танхим барьж буйг хүчтэй шүүмжилж байна. “CAGE International” байгууллагын судалгааны захирал Асим Куреши Израил палестинчуудад хүн биш мэт хандаж байна гэж хэлжээ.

Итамар 50 насны төрсөн өдрөөрөө ёс бус зурагтай бялуу хийлгүүлсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулсан. Мөн тэр саяхан “Бид шөнө бүр 30-40 удаа зорилтот аллага хийх ёстой гэж бодож байна. Шууд аюул заналхийлж буй хүмүүсээс гадна амьдрах эрхгүй хүмүүс гэж байгаа. Тэд хүн ч биш” гэж хэлсэн юм.

Итамар Бен Гвирийн төрсөн өдрөөрөө хийлгэсэн бялуу. Зургийн эх сурвалж: The Guardian

Францын Гадаад хэргийн сайд Жан Ноэль түүний хэлсэн үгийг хүлээн зөвшөөршгүй, хүнлэг бус гэж шүүмжилжээ. Мөн Германы канцлер Фридрих Мерц түүний хэлсэн үг олон улсын хуулийг зөрчсөн хэмээн урс буруушааж буйгаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: The Independent, The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button