Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын ашиг энэ жилийн хамгийн сул өсөлтөө үзүүлэв

БНХАУ аж үйлдвэрийн салбарын ашиг долоодугаар сард энэ оны хамгийн сул өсөлтийг үзүүллээ. Аж үйлдвэрийн компаниудын ашиг өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар өссөн ч энэ оны хамгийн сул үзүүлэлт болсон байна. Эдийн засгийн өсөлт саарч, дотоодын эрэлт сул байгаа нь үүнд нөлөөлжээ.

Хятадын Үндэсний статистикийн хороо пүрэв гарагт /2026.08.27/ мэдээлснээр энэ жилийн эхний долоон сарын байдлаар аж үйлдвэрийн салбарын ашиг өмнөх оны мөн үеэс 17.6 хувиар өссөн байна. Оны эхний хагаст ашиг 18.7 хувиар өсөж байснаас харвал аж үйлдвэрийн салбарын ашиг хоёрдугаар хагаст саарав.

Гэхдээ аж үйлдвэрийн компаниудын ашигт ажиллагаа мэдэгдэхүйц сайжирч байна. Өнгөрсөн жил ашигт ажиллагаа бараг өсөөгүй бол энэ онд хоёр оронтой хувиар нэмэгджээ. Үүнд хиймэл оюуны салбарын өсөлт голлон нөлөөлсөн байна. БНХАУ нь хиймэл оюун ухаан хөгжүүлэхэд шаардлагатай цахилгаан эд ангийн томоохон нийлүүлэгч юм.

Хиймэл оюун ухааны салбарын үр дүнд Хятадын чипийн салбарын ашиг эхний долоон сард өмнөх оны мөн үеэс 18.5 хувиар өссөн байна. Чип үйлдвэрлэлийн ашгийн өсөлт цахилгаан барааны салбарын нийт ашгийн өсөлтийн 80 гаруй хувийг бүрдүүлжээ.

Түүхий эд үйлдвэрлэгчдийн энэ жилийн эхний долоон сард өмнөх оны мөн үеэс 55.2 хувиар өссөн байна. Газрын тос боловсруулах салбар мөн хугацаанд ашигтай ажиллажээ. Ойрх Дорнодын нийлүүлэлт тасалдсанаар газрын тосны үнэ өсөж, нефтийн гаралтай химийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь үүнд нөлөөлжээ.

“Economist Intelligence Unit”-ийн ахлах эдийн засагч Шу Тяньчэнь Хятадын Үндэсний статистикийн хороо гаргасан мэдээллийн талаар “Ашгийн өсөлт удааширсан гол шалтгаан нь үл хөдлөх хөрөнгө болон дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалт буурсантай холбоотой. Үүнийг ган, цементийн үйлдвэрлэлийн ашиг буурснаас харж болно” гэж хэлжээ.

Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятадын эдийн засгийн өсөлт саарсан үзүүлэлттэй гарсан. Тодруулбал өсөлтийн хурд сүүлийн гурван жил гаруйн хугацаанд байгаагүй доод түвшинд хүрчээ.

Эдийн засагчдын үзэж буйгаар Хятадын эрх баригчид компаниудын ашигт ажиллагааг тогтворжуулахын тулд салбаруудад чиглэсэн дэмжлэгээ нэмэгдүүлэх төлөвтэй байгаа юм.

“Julius Baer” банкны эдийн засагч Софи Альтерматт хэлэхдээ, бодлогын дэмжлэг үзүүлэхээр төсөвлөсөн нөөцөө ашиглах арга хэмжээ ойрын саруудад эрчимжих төлөвтэй байна гэжээ. Эдийн засгийн өсөлт илүү удааширвал нэмэлт дэмжлэгийн арга хэмжээ авч магадгүй гэж тэр хэлсэн байна.

Гэхдээ богино хугацаандаа эдийн засгийн өсөлт хүчтэй сэргэх төлөв бага байна. Учир нь үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал үргэлжилж, иргэдийн хэрэглээний сул хэвээр байгаа юм.

Эх сурвалж: CNBC

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хятадын эдийн засаг удааширч эхэлж байгаа нь эндээс нэлээн тод харагдаж байна, дотоодын эрэлт сул байгаа нь хамгийн том асуудал юм

Зочин
Зочин

hyatad uildverlel hugjij bgaa ch dotoodiin hereglee sulraad irheer ashig ni bas dagaj saarah ni oilgomjtoi

Зочин
Зочин

Ашиг нь өссөн ч өсөлтийн хурд нь саарч байгаа гэдэг нь гол анхаарах үзүүлэлт байна. Ялангуяа үл хөдлөхийн салбарын асуудал амархан шийдэгдэхгүй бол дарамт үргэлжилнэ

Зочин
Зочин

AI bolon chipnii salbar ni hyatadiin uildverlel deer ih dem bolj bgaa ch buh salbar adilhan sain yavj bgaa yum bish bn

Зочин
Зочин

Ашиг нь өссөн ч өсөлтийн хурд нь саарч байгаа гэдэг нь гол анхаарах үзүүлэлт байна. Ялангуяа үл хөдлөхийн салбарын асуудал амархан шийдэгдэхгүй бол дарамт үргэлжилнэ

Зочин
Зочин

Хятад шиг том эдийн засагт дотоодын хэрэглээ сулрах нь зөвхөн өөрсдөд нь биш дэлхийн зах зээлд ч нөлөөлөх эрсдэлтэй шүү

Зочин
Зочин

Ene bol hyatad ulsiin ediin zasag bur unaj bn gesen ug bish, harin umnuh hurdtai usuh bolomj ni bagasaj bgaa gesen ug

Зочин
Зочин

Чип болон хиймэл оюуны салбар ашгийг нь татаж байгаа нь сонирхолтой байна. Технологийн салбар нь бусад сул салбаруудаа хэсэгчлэн нөхөж байна гэсэн үг

Зочин
Зочин

Ene bol hyatad ulsiin ediin zasag bur unaj bn gesen ug bish, harin umnuh hurdtai usuh bolomj ni bagasaj bgaa gesen ug

Зочин
Зочин

Газрын тосны үнэ өссөн нь зарим боловсруулах салбарт ашиг авчирч байгаа ч энэ нь тогтвортой өсөлтийн гол хөдөлгүүр болж чадахгүй байх

Зочин
Зочин

hyatadad AI salbar ih hurdtai usuj bgaa ch barilga uildverlel dotoodiin hereglee ni sulraad bgaa ni neg talaasaa tom zurchil bolj bn

Зочин
Зочин

Хятадын эдийн засгийг зөвхөн өсөлтийн хувиар харахаас илүү ямар салбарууд ашиг олж, ямар салбарууд унаж байгааг нь харах хэрэгтэй юм байна

Зочин
Зочин

bodlogiin demjleg nemegdsen ch irgediin hereglee sergehgui bol uildverlegchdiin ashig togтвortoi usuh hetsuu baih

Зочин
Зочин

Хятадын чип үйлдвэрлэлийн ашиг 18.5 хувиар өссөн нь технологийн салбар стратегийн хувьд ямар чухал байр суурьтай болсныг харуулж байна

Зочин
Зочин

Үл хөдлөх хөрөнгийн хямрал удаан үргэлжилж байгаа нь Хятадын эдийн засгийн хамгийн том чөдөр хэвээрээ байх шиг байна

Зочин
Зочин

Дэлхийн хоёр дахь том эдийн засагт иймэрхүү сааралт гарах бүрд бусад орны эдийн засагт ч шууд болон шууд бусаар нөлөөлнө

Холбоотой мэдээ

Back to top button