Зеленский: Украины дронууд ОХУ-ын агаарын орон зайг үр дүнтэйгээр хаасан
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мягмар гарагт /2026.09.01/ хэлэхдээ зэвсэгт хүчнийх нь нисгэж буй дронууд ОХУ-ын агаарын орон зайг аюултай болгож, үр дүнтэйгээр хаасан гэжээ. Тэрбээр шөнө бүр хийдэг мэдэгдэлдээ “Өнөөдөр бид ОХУ-ын агаарын орон зайг хэрэглэдэг бүх агаарын тээврийн компани болон даатгалын байгууллагуудад анхааруулга өгмөөр байна. Мөн ОХУ-ын агаарын орон зайг хэрэглэдэг хүн болгонд хэлье. ОХУ-ын агаарын орон зай улам бүр аюултай болсоор байгаа” гэсэн юм.
Иргэний агаарын тээврийн салбарт Украин ямар нэгэн аюул заналхийлэхгүй ч гэсэн ОХУ-ын тэнгэрт дронууд нисэж байх учир зохих ёсоор анхааруулга өгөх хэрэгтэй гэж Зеленский хэлжээ. Мөн тэрбээр “ОХУ-ын эрх баригчид албан ёсоор зарлахгүй байгаа ч гэсэн ОХУ-ын агаарын орон зай үр дүнтэйгээр хаагдана. ОХУ-ын эхлүүлсэн дайн одоо агаарын орон зайг нь хаалаа” гэсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ноолин үсрэх нь ойртсон хуцажил байг
сайн бна