ОХУ цэрэг дайчилгаа явуулахаар төлөвлөж байгаа гэх яриаг Путин няцаав
ОХУ энэ сард парламент болон орон нутгийн төлөөлөгчдийн сонгууль явуулсныхаа дараа цэрэг дайчилгаа эхлүүлнэ гэх таамаглал яваад байгаа юм. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уг таамаглалыг няцаасан мэдэгдэл гаргажээ. Тэрбээр “Огт утгагүй яриа явж байна. Энэ бол ОХУ руу чиглэсэн мэдээллийн дайралт” гэж хэлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Украины тагнуулын байгууллагууд ОХУ энэ жил болон 2027 онд 600 мянган цэрэг дайчлахаар төлөвлөж байна гэж мэдэгдсэн юм. Өмнө нь Путин 2022 оны есдүгээр сард хэсэгчилсэн цэрэг дайчилгаа явуулж, олон зуун мянган эрэгтэй ОХУ-аас дүрвэж байсан билээ. Тус дайчилгааг явуулахаас өмнө ОХУ-ын эрх баригчид мөн адил үгүйсгэсэн мэдэгдэл гаргаж байсан юм.
2022 оны есдүгээр сараас хойш Кремль хэд хэдэн эрх зүйн өөрчлөлт хийснийг нь зарим ажиглагчид шинээр цэрэг дайчилгаа хийх бэлтгэл ажлаа хийсэн алхмууд гэж үзэж буй. Тодруулбал ОХУ-ын зэвсэгт хүчин цахим хэлбэрээр дайчилгааны бүртгэлийг явуулж, автоматаар хил давах хориг тавьдаг болжээ. Мөн ОХУ нөөц цэргүүдээ албан ёсоор дайчилгаанд дуудалгүй чухал дэд бүтцийг хамгаалуулах зорилгоор байршуулах боломжтой болсон байна.
Эх сурвалж: The Moscow Times












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дайнаа дуусгахгүй бол мэдээж хэн байлдах вэ? Хүчээр дайчилгаа явна мэдээж!
Гууран толгойт Путин
Гуйлгачин болоод үхэгтий даа
Үндэсний цөөнхийн эрчүүд нь
Үрэгдэж хорогдоод дууслаа даа