НИЙГЭМ

ЦЕГ: Хар тамхины хэрэгт холбогдогчдын 86 хувь нь 18-35 насныхан байна

ЦЕГ-ын Хар тахитай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга С.Эрдэнэболд:

2019 онд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 89 хэрэгт 186 хүн холбогдон шалгагдаж байгаа. Тодруулбал, 89 хэрэгт шалгагдаж байгаа 186 хүний 86 хувь нь 18-35 насныхан байна. Харин 4.7 хувь нь насанд хүрээгүй хүүхэд. Мөн хэрэгт холбогдогчдын 56.2 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа юм. Түүнчлэн хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэг зөвхөн Улаанбаатарт бус орон нутагт ч бүртгэгдэж байна. Тухайлбал, энэ онд орон нутагт хар тамхины хэрэг 11 бүртгэгдсэн ба хамгийн их нь долоо буюу Орхон аймагт бүртгэгдсэн байна. Энэ нь орон нутагт энэ төрлийн гэмт хэргийн гаралт тэлэгдэх болсныг илтгэж байна.

Түүнчлэн энэ онд гадаадын долоон иргэн хар тамхины хэргээр шалгагдаж байна. Үүнээс Нигер улсын иргэн дөрөв, Франц, Солонгос улсын нэг нэг иргэн байгаа юм.

Шуудан илгээмжээр хар тамхи зөөвөрлөн орж ирэх тохиолдолд ихээхэн бүртгэгдсэн байдаг. 2019 оны эхний хагас жилийн байдлаар улсын хилээр 16 нэвтрүүлсэн хэрэг гарсны 11 нь шуудан илгээмжээр нэвтрүүлсэн байна.

Мөн зөвшөөрөлтэй худалддаг эм, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлд зөрчил гарсан талаар ЦЕГ-аас мэдээлж байна. Зургаадугаар сарын 10-наас тав хоногийн хугацаанд НМХГ, НПГ-тай хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн гэнэтийн шалгалтыг хийсэн.

Шалгалтад 62 эм ханган нийлүүлэх, эмийн сан хамрагдсан бөгөөд бүртгэл байхгүй, дутуу, хуурамч хүчингүй эмийн жороор худалдсан, дутаасан гэмт хэргийн шинжтэй 17, зөрчлийн шинжтэй 76 хэрэг үүсгэжээ. Мөн хуурамч эмийн жороор энэ төрлийн эм, бэлдмэлийг авах үйлдэл илэрч байгааг ч анхааруулж байна хэмээн ярилаа. 

Мэдээллийг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү. 

Д.ЖАРГАЛМАА

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ: Ч.ОТГОНБАЯР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button