Гадаад мэдээДЭЛХИЙ

Мороккогийн хаан анх удаа эмэгтэй ерөнхий сайд томиллоо

Морокко улсад есдүгээр сарын 23-нд парламентын сонгууль явагдаж, Фатима Эззарха Эль Мансуригийн төвийг сахисан либерал үзэлтэй “PAM” нам ялалт байгуулсан юм. Тэгвэл тус улсын хааны ордон мягмар гарагт /2026.09.29/ мэдэгдэл хийснээр Мороккогийн хаан IV Мохаммед нь Фатима Эззархаг ерөнхий сайдаар томилжээ. Ингэснээр Морокко анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болов.

“PAM” намыг 2008 онд хаан зөвлөх үүсгэн байгуулж, нийгмийн шинэчлэл хийж шашны нөлөөллөөс ангид үзэл баримтлалыг дэмжих замаар “Islamist Justice and Development Party”-гийн эсрэг хүч болон гарч иржээ. Тус нам одоогийн эвслийн засгийн газарт хамгийн их суудалтай аж. Парламентын сонгууль явагдахаас хэдэн долоо хоногийн өмнө Мороккогийн хөлбөмбөгийн холбооны дарга, засгийн газрын төсвийн менежерээр хоёр удаа ажиллаж байсан Фоузи Лекжааг “PAM” намдаа авчээ. Ингэснээр тус нам сонгуульд ялжээ.

Морокко нь Үндсэн хуульт хаант засаглалтай улс билээ. Тус улсад хаан нь гадаад бодлого, батлан хамгаалах болон бусад чухал салбарт эрх мэдэл эзэмшдэг юм. Фатима Эззархагийн байгуулах засгийн газар 2030 оны хөлбөмбөгийн ДАШТ-д зориулах 20 тэрбум ам.долларын санхүүжилтыг эцэслэн батлана. Мөн залуусын нийгмийн бухимдал нэмэгдсэн явдлыг шийдвэрлэхэд чиглэсэн бодлогыг явуулах хэрэгтэй болох юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button