БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Украины эсрэг арга хэмжээ авна гэж анхаарууллаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён баасан гарагт /2026.10.02/ мэдэгдэл хийхдээ Хойд Солонгосын хоёр цэргийг Сөүлд хүлээлгэн өгснөө нууцлахаар тохиролцсон байсан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй бол арга хэмжээ авна гэж анхааруулжээ. Тэрбээр өөрийн сошиал хуудас дээрээ бичихдээ “Баримт нотолгоог хүлээн зөвшөөрч, олон нийтийн өмнө уучлал гуйхаас татгалзсаар байвал бид нэмэлт арга хэмжээ авна” гэсэн юм. Мөн Украины тал Хойд болон Өмнөд Солонгосын хооронд дайн удахгүй болно гэж хэлсэн нь харамсалтай явдал хэмээжээ.
Саяхан Хойд Солонгосын олзлогдсон хоёр цэргийг Украин Өмнөд Солонгост хүлээлгэж өгсөн юм. Хойд Солонгосын цэргүүдийг хүлээлгэн өгснөөрөө ОХУ-д хоригдож буй цэргүүдээ солилцоогоор авсангүй хэмээн шүүмжлэлд өртөж магадгүй хэмээн Украин энэ явдлыг нууцлахыг Өмнөд Солонгосоос хүсжээ. Өмнөд Солонгос аюулгүй байдал, дипломат болон хүмүүнлэгийн асуудал гэх мэт зүйлсийг авч үзсэний үр дүнд шилжүүлгийг нууцлахыг зөвшөөрсөн байна. Гэвч Зеленский Ерөнхий Ассамблейн үеэр үүнийг олон нийтэд зарласан юм. Дараагаар уг явдлыг нуух тохиролцоонд хүрээгүй байсан гэсэн худал тайлбар өгсөн нь БНСУ-ын дургүйцлийг хүргэсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Alia salbadai araggui