ОХУ Киев хотыг сүйрүүлж байна гэж дарга нь хэлэв
Зунаас хойш ОХУ, Украин нар бие биедээ хүчтэй агаарын цохилт өгөх болсон. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг зэвсэгт мөргөлдөөний журмыг зөрчиж, энгийн иргэдийн суурьшлын бүсэд томоохон хэмжээний агаарын цохилт өгч байна гэж буруутгажээ. Харин Кремль үүнийг нь үгүйсгэсэн мэдэгдэл гаргаж байна.
Украины нийслэл Киевийн дарга Виталий Кличко сүүлийн үеийн агаарын цохилтуудын дараа тус хотыг дайны байдалд шилжих ёстой гэжээ. Тэрбээр өөрийн Телеграм хуудас дээрээ “Нийслэл хот хэцүү нөхцөл байдалд байна. Дайсан Киев хотыг сүйрүүлж байна” гэж бичсэн юм. Украины дайн хэн нь дэвшилтэт, шинэчилсэн дрон хөгжүүлж чадах вэ гэдэг өрсөлдөөн болж хувирсан. ОХУ тийрэлтэт хөдөлгүүр нэмж нисэх хурдыг нь их хэмжээгээр нэмэгдүүлсэн дроноор Украинд цохилт өгөх болжээ. Тийм төрлийн дроны цохилтын улмаас эрх баригчид Киевийн гол гүүрнүүдийн нэгийг хааж, өөр нэгэн чухал гүүрний хөдөлгөөнийг хязгаарласан байна. ОХУ Киевт агаарын цохилт өгөхөө эрс нэмэгдүүлсэн тул Киевт агаарын довтолгооноос сэрэмжлүүлэх дохио тасралтгүй дуугардаг болжээ.
Эх сурвалж: Euro News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.