“Их долоо” АНУ-ын шахалтын улмаас дизелийн нөөцөөс түлш гаргах боллоо
“Их долоо”-гийн орнууд баасан гарагт /2026.10.02/ стратегийн нөөцөөсөө 100 сая баррель дизель түлш болон боловсруулаагүй газрын тос зах зээлд нийлүүлэхээр тохиролцжээ. Мөн "Их долоо" эрчим хүчний экспортод хязгаарлалт тавихгүй гэж амлалт өгсөн байна. Энэхүү шийдвэрийг тус бүлэг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын шахалтын дараа гаргажээ
Ираны дайны үр дүнд дизель түлшний үнэ дэлхий даяар нэмэгдсэний улмаас сүүлийн үед АНУ Европт дарамт үзүүлж, дизель түлшний нөөцөө зах зээлд гаргахыг шаардах болсон юм. Хүссэнээр нь нөөцөөсөө гаргахгүй бол АНУ дизель түлшний экспортод хориг тавина гэж Трампын захиргаа Европыг сүрдүүлсэн. Ийм хориг тавьсан тохиолдолд АНУ-аас түлшний хувьд ихээхэн хамааралтай болсон Европын нийлүүлэлт огцом буурч, эдийн засагт ихээхэн хохирол учрах эрсдэлтэй байв. Израилын хүслээр АНУ Иранд цохилт өгснөөр эхэлсэн дайны улмаас Ойрх Дорнодоос Европ руу чиглэсэн түлш, газрын тос, байгалийн хийн нийлүүлэлт буурсан билээ. Хэрэв Трамп Ираны дайныг дуусгах тохиролцоонд хүрч чадахгүй бол Европ урт хугацаанд ашиглах түлш, газрын тосны нөөцтэй байх ашиг сонирхолтой юм. Гэвч Трамп өөрийн эхлүүлсэн дайны уршгаар нэмэгдсэн дизель түлшний үнийг бууруулж, Конгрессын завсрын сонгуулийн өмнө АНУ-д түлшний үнийг багасгахын тулд ийнхүү сүрдүүлж, шахалт үзүүлсээр нөөцөөс нь гаргуулах боллоо.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.