Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ Киевт үргэлжлүүлэн хүчтэй цохилт өгөх тул гадаадын дипломатуудыг хотыг орхихыг уриалав

ОХУ-ын Гадаад хэргийн яам бямба гарагт /2026.10.03/ мэдэгдэл хийхдээ Украины нийслэл Киев болон бусад хотод үргэлжлүүлэн хариу цохилт өгсөөр байх тул гадаадын иргэд болон дипломатуудыг Киевийг орхин гарахыг уриалжээ. Тус яам мэдэгдэлдээ “Украины зэвсэгт хүчнээс манай улсын энгийн иргэд болон иргэний дэд бүтцийн эсрэг явуулж буй террорист халдлагад хариу барьж, Киев болон бусад хот дахь цэргийн байгууламжуудад цохилт системтэйгээр өгч буйгаа үргэлжлүүлнэ” гэсэн юм.

Системтэй цохилт өгч байх явцад сөрөг үр дагавар гарвал хариуцлага энэхүү анхааруулгыг тухайн хүмүүс өөрсдөө бүрэн хүлээнэ гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам нэм мэдэгдсэн байна. Сүүлийн үед ОХУ Украины нийслэлд өгөх цохилтоо эрчимжүүлж, Днепр мөрөн дээгүүрх чухал гүүрнүүдийн нэгт цохилт өгчээ. Украинд өгч буй хүчтэй цохилтуудынхаа талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ долоо хоногт мэдэгдэл хийхдээ Украин ОХУ-д хийсэн халдлагуудынхаа хариуг хүртэж байна гэсэн юм. Талууд энгийн иргэд болон иргэний дэд бүтцийг зориудаар онилдоггүй гэх мэдэгдэл гаргадаг билээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бат инженер
Бат инженер

Энэ орос улс нутаг дэвсгэр нь багадсан биш яагаад Будапештын гэрээгээр бүрэн эрхт, тусгаар тогтносон Украин улсын эсрэг алан хядах дайн хийгээд байгаа юм бэ.

Холбоотой мэдээ

Back to top button