Гадаад мэдээДЭЛХИЙ

Энэтхэгийн ган үйлдвэрлэгч “SAIL” компани Монголоос коксжих нүүрс тээвэрлэх туршилт анх удаа хийжээ

Энэтхэгийн төрийн өмчит ган үйлдвэрлэгч 3Steel Authority of India” (SAIL) компани коксжих нүүрс Монголоос тээвэрлэх туршилтыг анх удаа хийжээ. Тус улс коксжих нүүрсний нийлүүлэлтийн хувьд Австралиас хэт хамааралтай байдлаа бууруулах зорилготой энэхүү туршилтыг хийсэн гэж хоёр эх сурвалж хэлсэн байна.

“SAIL” есдүгээр сарын эхээр Монголоос нэг тонн коксжих нүүрсийг онгоцоор тээвэрлэн авчиржээ. Одоо уг нүүрс нь ган үйлдвэрлэлийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгаж байгаа аж. Энэтхэгийн томоохон ган үйлдвэрлэгчдийн нэг болох “SAIL” өнгөрсөн жил Монголоос нүүрс оруулж ирж, турших төлөвлөгөө боловсруулсан байсан юм.

БНХАУ-ын дараа дэлхийд гангийн үйлдвэрлэлээр хоёрдугаарт ордог Энэтхэг нь коксжих нүүрсний хэрэгцээнийхээ 95 орчим хувийг импортолдог. Үүний талаас илүү хувийг Австрали нийлүүлдэг байна. Тус улс нүүрсний импортын эх үүсвэрээ төрөлжүүлэх хүсэлтэй байгаа ч Монголоос Энэтхэг рүү нүүрс тээвэрлэх нь одоогоор томоохон хүндрэлтэй хэвээр байгааг эх сурвалжууд хэлжээ.

Зургийн эх сурвалж: The Better India

Энэтхэгийн эрх баригчид тээвэрлэлтийг ОХУ-ын нутгаар дамжуулах хувилбарыг илүү тохиромжтой гэж үзэж байгаагаа өмнө нь илэрхийлж байсан юм. Өөр нэг боломжит маршрут нь БНХАУ-аар дамжих ч гэсэн Энэтхэг стратегийн асуудлын улмаас .

2020 онд Хималайн маргаантай хилийн бүсэд мөргөлдөөн болж, Энэтхэг, БНХАУ-ын цэргүүд амь үрэгдсэний дараа хоёр талын харилцаа тааруу хэвээр байна. Гэхдээ сүүлийн үед хоёр улс харилцаагаа сайжруулах чиглэлээр алхамууд хийж байгаа. Тодруулбал хоёр улс шууд нислэгүүдээ сэргээж, Энэтхэг Хятадын мэргэжилтнүүдэд виз олгох нөхцөлийг хөнгөвчилжээ.

“SAIL” компани Монголын нүүрсийг ган үйлдвэрлэлд ашиглахад хэр тохиромжтой, тээвэрлэлтийн зардал хэд болох, логистикийн хувьд хэр боломжтойг харгалзан үзсэний үндсэн дээр цаашид Монголоос урт хугацаанд нүүрс авах эсэхээ шийдэх юм. Энэтхэг, Монгол Улс нар өнгөрсөн жил Энэтхэгийн компаниудын коксжих нүүрс болон зэсийн хэрэгцээг хангах тал дээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Металлургийн нүүрсний шинжээчийн хэлснээр, нүүрсийг ОХУ-ын нутгаар дамжуулан тээвэрлэвэл бусад нийлүүлэгчдээс авах нүүрснээс хамаагүй өндөр өртөг гарах аж болно. Гэхдээ Монголын нүүрсний чанар илүү сайн юм.

Энэтхэгийн коксжих нүүрсний импорт 2026-2027 оны санхүүгийн жилд өмнөх 3-5 хувиар өснө гэсэн тооцоо гарчээ. Хэдийгээр коксжих нүүрсний нийлүүлэлтээ төрөлжүүлэх гэж оролдож байгаа ч Австрали Энэтхэгийн хамгийн том нийлүүлэгч хэвээр байх төлөвтэй байна

Энэтхэг гангийн үйлдвэрлэлээ цаашид нэмэгдүүлэх тул коксжих нүүрсний хэрэгцээ эрс өсөх юм. Энэ хэрэгцээний ихэнхийг импортоор хангах шаардлагатай тул дэлхийн зах зээл дэх коксжих нүүрсний нийлүүлэлтэд ирэх дарамт улам нэмэгдэх магадлалтай аж. Коксжих нүүрсний үнэ өсөж, дотоодын гангийн эрэлт сэргэсэн тул Энэтхэгийн ган үйлдвэрлэгчид сүүлийн хэдэн долоо хоногт бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэгдүүлжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button