Нийгэм мэдээ

Ээжтэйгээ хамтран хар тамхи наймаалдаг байсан этгээдийг баривчилж, 3.6 жилийн ял оноожээ

Иргэн У нь хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдон ял эдэлж дуусаад ээжийгээ энэ төрлийн гэмт хэрэгт татан оролцуулжээ. Улмаар ээжийгээ гэмт хэрэгтэн болгоод өөрөө олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаад саяхан баригдсан хэрэг гарсан байна.

Тухайн этгээд нь 2023 онд Турк улсаас Монгол руу карго болон шуудан илгээмж ашиглан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар илгээгээд түүний ээж Х нь хүлээн аваад ашиг олох зорилгоор иргэдэд борлуулж байхдаа үйлдэл дээрээ баригдан одоо хорих ял эдэлж байна.

Харин У-г Интерполын "Улаан булант" зар мэдээнд бүртгэн олон улсын хэмжээнд эрэн сурвалжлахад ОХУ, Казахстан, Киргиз улс руу дүрвэн зугтсан байсан. Удалгүй Киргиз улсаас баригдан Монгол Улс руу шилжүүлэн авчирсан бөгөөд шүүхээс түүний ээж Х-д 3 жил 6 сарын хорих ял, тухайн этгээдэд найман жилийн хорих ялыг тус тус оноосон байна. Иймд эргэн тойрны тань хүмүүс буруу зүйл рүү татагдан орсныг анзаарч байгаа бол нуун дарагдуулж өөгшүүлэх бус цаг алдалгүй холбогдох хуулийн байгууллагад хандахыг зөвлөлөө.

Видео:

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
нар
нар

Мамыгаа чирчихлээ овоо идда юмаа

Холбоотой мэдээ

Back to top button