Охайод сөрөг хүчин ялбал тус мужид туслахгүй байж магадгүй гэж Трамп хэлжээ
АНУ-ын Конгрессын завсрын сонгууль арванэгдүгээр сард явагдана. Тус сонгуулиар Конгрессын дээд болон доод танхимын хэд хэдэн суудлын төлөө Бүгд найрамдах болон Ардчилсан нам өрсөлдөнө. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Охайо мужид сонгуулийн кампанит ажил хийж явахдаа Ардчилсан нам руу дайрч, Бүгд найрамдах нам ялбал санхүүгийн тусламж өгнө хэмээж, хэрэв Ардчилсан нам ялалт байгуулбал тус мужтай хамтран ажиллах хүсэл нь багасна гэж анхааруулжээ.
Охайод тус мужийг төлөөлөх сенаторын суудал болон захирагчийн төлөөх санал хураалт явагдах юм. Бүгд найрамдах намаас АНУ-ын сенатор Жон Хастед сенатын суудлын төлөө, Вивек Рамасвани мужийн захирагчийн төлөө өрсөлдөж байна. Трамп кампанит ажил хийж явахдаа тэдний хажууд зогсон цугласан олонд хандаж хэлэхдээ “Зүгээр л гэрээсээ гараад саналаа өг. Хэрвээ гарч саналаа өгвөл бид ялна. Томоохон ялалт байгуулна” гэсэн юм.
Израилын хүслээр Иранд цохилт өгч эхлүүлсэн дайны улмаас АНУ-д инфляц өсөж, шатахууны үнэ нэмэгдсэн тул Трампын рейтинг урьд өмнө нь үзэгдээгүй доод хэмжээнд хүрсэн байгаа. Ийм учир Бүгд найрамдах намынхан энэ удаагийн завсрын сонгуульд хүнд сорилттой тулгарчээ.
Охайо мужид Ардчилсан намаас сенатын суудлын төлөө Хастедын эсрэг Шеррод Браун өрсөлдөж байна. Харин мужийн захирагчийн сонгуульд Рамасванигийн эсрэг Эми Актон өрсөлдөж байгаа юм.
Сонгогчид дунд явуулсан санал асуулгаас харвал Ардчилсан намынхан завсрын сонгууль ялалт байгуулах төлөвтэй байна. Энэхүү сонгуулийн үр дүнд Конгрессын доод болон дээд танхимыг аль нам хяналтдаа авах нь шийдэгдэж магадгүй. Трампын үзэж буйгаар Бүгд найрамдах нам шүүмжлэгчдийн үзэж буйгаас сайн үр дүн үзүүлэх аж. Тэр “Бид томоохон гэнэтийн бэлэг барина гэж бодож байна. Учир нь тэд юу болж байгааг огт магадгүй” гэжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.