Гадаад мэдээДЭЛХИЙ

Зеленский: Москвагийн шинэ стратегийн хариуд ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгнө

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский “Reuters” агентлагтай ярилцлага хийхдээ Москвагийн шинэ стратегийн хариуд ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгнө гэжээ. Москва Киев болон бусад хотод оршин суудаг хүмүүсийг түлхэн гаргах зорилготой агаарын цохилт өгөх зорилготой шинэ стратеги баримталж эхэлсэн гэж Зеленский хэлсэн байна.

Түүний хэлснээр Украины тагнуулын албад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өвлийн өмнө зэвсэгт хүчний шинэ номлолыг баталсан талаарх баримт бичгүүдийг олж авчээ. Тэрхүү шинэ номлол дээр иргэний зориулалттай дэд бүтцэд илүү өргөн хүрээний цохилт өгөх талаар бичсэн байсан аж. Зеленский энэ талаар ярихдаа “Бид баримт бичгүүдийг нь харсан. Дэд бүтэц, логистикийн сүлжээ, ялангуяа хот, тосгон, зам, сургууль, эмнэлэг гэх мэт хаа сайгүй цохилт өгөхийг зөвшөөрдөг. Тэд хүмүүсийг нийслэл болон бусад хотуудыг орхин гарахад хүргэн шахалт үзүүлж байна. Хүмүүсийг гаргах нь энэ ажиллагааны гол зорилго” гэжээ.

ОХУ-ын зэвсэгт хүчин фронтын чухал байрлалуудад бэхлэлтээ алдаж, их хэмжээний хохирол амсаж байгаа учир агаарын цохилт өгөх байдлаар армиа хүчтэй харагдуулахыг Путин хүсэж байгаа гэж Зеленский нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button