Зэсийн үнэ өсөх төлөв хийгээд 2025 оны топ олборлогчид хэн байв
Зэс дэлхийн зах зээлд түүхэн дээд түвшинтэй ойр үнээр арилжигдсан хэвээр байна. Даваа гарагт /2026.10.05/ зэсийн үнэ фунт нь ойролцоогоор 6.51 ам.долларт хүрсэн юм. Өөрөөр хэлбэл, нэг тонн зэсийг ойролцоогоор 14 300 ам.доллароор арилжжээ. Энэ нь өнгөрсөн сараас 3.1 орчим хувиар буурсан үзүүлэлт ч өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 30.5 хувиар өндөр байна.
Өнгөрсөн долоо хоногт зэсийн фьючерсийн үнэ сүүлийн хоёр долоо хоногт үзэгдээгүй доод түвшин рүү ойртжээ. Ийм бууралт үзүүлэхэд БНХАУ-ын эдийн засгийн талаарх холимог үзүүлэлтүүд нөлөөлсөн аж. Мөн БНХАУ-ын Үндэсний баярын амралтын долоо хоног үргэлжилж байгаа тул зах зээлийн арилжаа хэсэг хугацаанд идэвхгүй байх төлөвтэй. Гэхдээ шинжээчдийн ихэнх нь зэсийн үнэ цаашдаа өснө гэх байр суурьтай байгаа юм.
Зэсийн үнэ цаашид өснө гэж үзэж буй шинжээчид нийлүүлэлт эрэлтийг гүйцэхгүй байгаа явдлыг дурдаж буй. Олон улсын Зэсийн судалгааны бүлэг (ICSG) тооцоолол гаргахдаа 2026 онд дэлхийн зэсийн зах зээлд 150 мянган тонн зэсийн нийлүүлэлтийн хомсдол үүснэ гэсэн юм. Тус бүлэг нийлүүлэлт илүүднэ гэж өмнө нь таамаглаж байжээ

Эрэлт нэмэгдэж буйн гол шалтгаан нь дэлхийн улс орнууд сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машины дэд бүтцэд хөрөнгө оруулж, хуучин дэд бүтцээ шинэчлэн өргөтгөж байгаа явдал гэж шинжээчид үзэж байна. Мөн хиймэл оюун ухааны салбарын хурдацтай тэлэлт эрэлт өсөхөд нөлөөлжээ. “J.P. Morgan” банк тооцоолсноор хиймэл оюун хөгжүүлж, ажиллуулах дата төвүүд л гэхэд 2026 онд ойролцоогоор 475 мянган тонн зэс хэрэглэх төлөвтэй байна.
Нийлүүлэлт хангалтгүй буйн нэг шалтгаан нь хэд хэдэн уурхай томоохон хүндрэлтэй тулгарсан явдал юм. Индонезийн Грасбергийн уурхайд болсон хөрсний нуралт болсны улмаас 2028 он хүртэл тус уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй гэж “Freeport-McMoran” компани мэдэгджээ. Тус уурхай нь 2025 онд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээрээ гуравт жагссан байна.
Конго улсын Камоа-Какула уурхайд мөн нөхцөл байдал хүндэрчээ. Тус уурхайг хамтран эзэмшигч “Ivanhoe Mines” дөрөвдүгээр сард ойрын хугацааны олборлолтын төлөвөө бууруулсан юм. Мөн газар доорх бүтээн байгуулалт, сэргээн засварлах ажлын улмаас 18-24 сарын хугацаанд хүдэр нийлүүлэлт хязгаарлагдмал байна гэж мэдэгджээ.
Ийм учир томоохон банкнууд зэсийн үнэ өндөр түвшинд арилжих хандлагатай гэж үзэж байгаа юм. “Goldman Sachs” таамаглалаа өсгөж, энэ жилийн сүүлээр зэсийн үнэ тонн тутамд 13,735 ам.доллар орчим байна гэж тооцоолжээ. Харин “JPMorgan” зэсийн үнэ цаашид өсөж, 15,000 ам.долларт хүрнэ гэж үзэж байна. “UBS” банк зэсийн үнэ 2027 оны зургаадугаар сар гээд 15,500 ам.долларт хүрнэ гэж таамаглажээ.
Зарим шинжээчид өөр байр суурьтай байна
Зэсийн үнийн тал дээр зарим шинжээч нар өөр таамаглалтай байгаа юм Чилийн Зэсийн комисс (Cochilco) 2026 онд зэсийн дундаж үнийг 12,250 ам.доллар байна гэж таамаглажээ. Харин “S&P Global” 12,100 орчим ам.доллар байна гэж тооцоолсон юм. “Fitch Ratings” үүнээс ч болгоомжтой байр суурьтай байна. “J.P. Morgan”-ын анхааруулснаар Ираны дайн дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулбал зэсийн эрэлт буурах эрсдэлтэй юм.
Ямартай ч ихэнх шинжээчид зэсийн үнэ өсөх хандлагатай гэж үзэж байна. Энэ нь дэлхийн томоохон зэсийн уурхай эзэмшигчдийн хувьд сайн мэдээ. 2025 оны байдлаар дэлхийд зэсийн олборлолтоор тэргүүлсэн таван уурхайг харцгаая.
“Mining.com” сайтаас харвал 2025 онд эдгээр таван уурхай зэсийн олборлолтоор тэргүүлжээ.
1. Чили улсын Эскондида уурхай
Эскондида уурхайг “BHP”, “Rio Tinto”, “Mitsubishi” болон “JX Advanced Metals” хамтран эзэмшдэг. “BHP” 57.5 хувийг эзэмшиж, уурхайн үйл ажиллагааг хариуцдаг бол “Rio Tinto” 30 хувийг эзэмшдэг. Үлдсэн 12.5 хувийг “Mitsubishi” болон “JX Advanced Metals” хамтран эзэмшдэг байна. Тус уурхай 2025 онд 1.347 сая тонн зэс үйлдвэрлэжээ.
2. Конго улсын Тенке-Фунгуруме
Тус уурхайн оператораар БНХАУ-ын “CMOC Group” ажилладаг юм. Харин Конгогийн төрийн өмчит “Gecamines” уул уурхайн компани тус уурхайд бага хувийг эзэмшдэг байна. Тенке-Фунгуруме уурхай 2025 онд 519 мянган тонн зэс үйлдвэрлэжээ.
3. Индонезийн Грасберг
Грасберг уурхайг “Freeport-McMoRan” болон Индонезийн төрийн өмчит компани хамтран эзэмшдэг. “Freeport-McMoran” уурхайн үйл ажиллагааг хариуцдаг юм. Хөрсний нуралт болохоос өмнө Грасберг олборлолтын хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг байжээ. Тус уурхай 2024 онд 816 мянган тонн зэс олборлосон юм. Харин 2025 онд 460.4 мянган тонн зэс үйлдвэрлэсэн байна.
4. Перугийн Лас-Бамбас
Тус уурхайг БНХАУ-ын “MMG”, “CITIC” болон “Pagoda Tree Investment Company” эзэмшдэг байна. Орон нутгийн иргэдийн эсэргүүцлийн улмаас 2024 онд уурхайн үйл ажиллагаа тасалдсан ч 2025 оны дөрөвдүгээр сард олборлолтоо сэргээжээ. Тус уурхай 2025 онд 411.3 мянган тонн зэс үйлдвэрлэсэн аж.
5. Мексикийн Буэнависта
Буэнависта уурхайг “Southern Copper” эзэмшдэг, 1899 оноос хойш олборлолт явуулж байгаа юм. Тус уурхай 2025 онд 409.4 мянган тонн зэс үйлдвэрлэжээ.
“Mining.com” сайт мөн хэд хэдэн уурхайг тус жагсаалтад дурдах ёстой хэмээн багтаасанд нь Оюутолгой орсон байна. Оюутолгой 2025 онд 354.1 мянган тонн зэс олборложээ. Олборлолтын хэмжээгээр Оюутолгой 2025 онд дэлхийд 11-т жагссан бол нөөцөөрөө толгой цохидог билээ. “Rio Tinto” компанийн мэдээлснээр Оюутолгой 2030 он гэхэд дэлхийн дөрөв дэх хамгийн том зэс үйлдвэрлэгч уурхай болох төлөвтэй байгаа юм.
Эх сурвалж: International Banker, Trading Economics, Mining












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэ өсөөд байдаг, манайд орж ирж байгаа ашиг нь хаачихдаг юм бэ
Орох нь ч ордог л байх, Ядаж л АМНАТ 5 хувь байгаа, Гэхдээ үнэхээр чамлалттай, 34 хувиа нэн даруй зарж, ашгийн татвар авдаг болмоор байна. Өндөр ашигтай үед өндөр татвар, бага үед бага татвар. Хээрийн боохойтой нийлсэн хотны нохой хамгийн аюултай, Хотны нохой болбоос Баярцогт, Баяр нар бөлгөө.
za bas l shine mdee bn Oyu Tolgoi 11t orson bxgui yu
Зэсийн эрэлт ихсэж байгаа юм бол Оюутолгойгоос орж ирэх өгөөжөө нэммээр юм даа
Zes unen xurdtai osc xurdan ashig gargaxgu bol boloxgui ne
Уурхайнууд хүндрэлтэй байгаа бол манайд боломж гарч ирж байж магадгүй шүү
goldman sachs danda exaggerated ym yaridag shd
oyutolgoi 2030 on gehed 4t orno ch gej dee hudlaa shahaa blguide
Баахан олон улсын банкны таамаг жагсаагаад биччихэж, яг манай эдийн засагт яаж нөлөөлөхийг нь сайн дүнжүүлээч
za yamar ch bsn zesiin une onskh ni manaid sain bhaa
Оюутолгойн зэсийн хэмжээ 354 мянган тонн хүрсэн юм уу, арай л бага биш үү
zes 15000 usd hurn gej arai l ambixtai bishuu
БНХАУ-ын баярын өдрүүд дуусахаар үнэ нь буцаад чангарна байх
manai ulsiin orlogo ene udaad yag unen zov zartsuulagdaasai bilee
14300 dolllar tonn нь гэдэг чинь түүхэн өндөр түвшин шүү дээ
Сэргээгдэх эрчим хүч рүү дэлхий нийтээрээ шилжиж байгаа болохоор зэс хэзээ ч үнэгүйдэхгүй нь тодорхой