Гадаад мэдээДЭЛХИЙ

Нобель 2026: Тархитай холбоотой судалгаагаар нээлт хийсэн гурван эрдэмтэн анагаах ухааны салбарын шагналыг хүртлээ

Энэ жилийн Нобелийн шагналтнууд тодорч эхэллээ. 2026 оны анагаах ухааны салбарт Нобелийн шагналыг тархитай холбоотой нээлт хийсэн Стэнфордын их сургууль болон Ховард Хьюзийн Анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтэн Карл Дэйссерот, Берлиний Хумбольдтын их сургуулийн эрдэмтэн Питэр Хэгеманн, Вюрцбургийн их сургуулийн эрдэмтэн Георг Нагел нар хүртжээ. Нобелийн комисс тэднийг гэрлээр идэвхэждэг ионы суваг болон оптогенетикийн чиглэлээр хийсэн нээлтүүдийг нь үнэлж шагнасан байна.            

Тэдний хийсэн судалгааны үр дүнд гэрлийн тусламжтай амьд организмын тархин дахь мэдрэлийн эсүүдийг идэвхжүүлэх эсвэл унтраах унтраалга маягийн зүйлийг бүтээжээ. Стэнфордын их сургуулийн Ерөнхийлөгч Жонатан Левин тус ажлын талаар ярихдаа, Дэйссерот болон түүний хамт шагнал авсан эрхмүүдийн хийсэн нээлтүүд нь мэдрэлийн холбоос болон тэдгээр нь хэрхэн сэтгэл хөдлөл, зан үйл зэрэгт хэрхэн нөлөөлдөх талаарх ойлголтыг гүнзгийрүүлсэн гэсэн юм.

Левин нэмж хэлэхдээ “Тэдний судалгааны үр дүн нь асар том ач холбогдолтой. Хүний тархины бүтцийг ойлгоход төдийгүй, сэтгэцийн эмгэгийг анагаах шинэ аргуудыг нээхэд их ач холбогдолтой нээлт байсан” хэмээжээ.

Эрдэмтдийн нээлт нь Берлиний Хумбольдтын их сургуулийн Хэгеманны хламидомонас нэртэй замаг дээр хийсэн туршилтаас эхтэй юм. Нобелийн комиссын гишүүн, Каролинскийн хүрээлэнгийн мэдрэл судлалын профессор Абдел Эль Манира Хэгеманны ажлын талаар ярихдаа “Хламидомонасын нүдний толбо нь гэрлийг маш хурдтайгаар цахилгаан долгион болгон хувиргаж, замаг хөдлөхөд тусалдаг” гэсэн байна.

Хэгенманн болно Нагел нар гэрлийг цахилгаан долгион болгодог чанелродопсин нэртэй тэрхүү уургийг илрүүлжээ. Тэрхүү уураг нь ионуудыг эс рүү нэвтрүүлэх зарчмаар цахилгаан импулс үүсгэдэг юм. Дэйссерот энэхүү нээлтийг ахиулж, харх дээр хийсэн туршилтаараа мэдрэлийн эсүүдэд чанелродопсиныг кодлогдог генийг суулгаж өгснөөр гэрэл ашиглан тэдгээр эсэнд цахилгаан импулс үүсгэх боломжтой харуулсан аж.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button