Азийн XX их наадмын MVP болсон Юүй Зиди гэж хэн бэ
Айчи-Нагояа дахь Азийн наадмын усанд сэлэлтийн гурван төрөлд дээд амжилт тогтоосон 13 настай хятад тамирчин Юүй Зиди тус наадмын хамгийн үнэ цэнтэй тоглогч (MVP) болсон юм. Тэрбээр томоохон амжилт гаргасан ч гэсэн өөрийгөө гоц авьяастан гэж боддоггүй гэдгээ илэрхийлсэн байна.
Лос-Анжелес-2028 олимпын наадамд томоохон амжилт гаргах ирээдүйтэй гэгдэж буй тэрбээр Нагояад 200 метрийн эрвээхэй сэлэлт, 200 метрийн холимог сэлэлт, 400 метрийн холимог сэлэлтийн төрөлд наадмын дээд амжилт тогтоон алтан медаль авсан юм.
Юүй Зиди өнгөрсөн жил 12 настайдаа усанд сэлэлтийн дэлхийн аваргад буухиа төрөлд хүрэл медаль хүртжээ. Ингэснээр тэр усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх хамгийн залуу медальтан болсон байна. Гэсэн ч Юүй Зиди өөрийнхөө талаар ярихдаа “Хүмүүсийн хэлдэг шиг гоц авьяастан гэж өөрийгөө боддоггүй” гэжээ.

Юүй Зиди гэж хэн бэ?
Юүй Зиди 2012 оны аравдугаар сарын 16-нд Хятадын Баодин хотод төржээ. Түүнийг зургаан настай байхад аав нь зуны халуунаар сэрүүцүүлэхээр усан паркт дагуулж очсон байна. Усан паркт байх үед нэгэн усанд сэлэлтийн дасгалжуулагч түүний авьяасыг анзаарч, дасгалжуулж эхэлжээ.
Тэрбээр 2025 оны наймдугаар сард Сингапурт болсон усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд БНХАУ-ын 4х200 метрийн чөлөөт сэлэлтийн багийн бүрэлдэхүүнд орсон юм. Юүй Зиди тус тэмцээнээс 12 настайдаа хүрэл медаль хүртсэнээр тодрон гарч ирсэн байна
2025 оны сүүлээр болсон БНХАУ-ын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилтаа Юүй Зиди амжилтаа бататгаж, хоёр алт, нэг мөнгөн медаль хүртэж, 200 метрийн холимог сэлэлтийн төрөлд Азийн дээд амжилтыг тогтоожээ.
“World Aquatics”-ийн дүрмээр дэлхийн аваргад оролцох тамирчин 14-өөс дээш настай байх ёстой юм. Гэвч Юүй Зиди өнгөрсөн жилийн тавдугаар сард болсон БНХАУ-ын улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр тус холбооноос тогтоосон “А” ангиллын шалгуурыг бүрэн хангасан тул тэмцээнд оролцсон байна.
Эх сурвалж: Japan Today, Al Jazeera












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.