Гадаад мэдээДЭЛХИЙ

Францад сурагчдын жагсаал өргөжиж, эцэг эх болон багш нар оролцож эхэллээ

Франц улсад явагдаж буй сурагчдын жагсаал мягмар гарагт /2026.10.06/ өргөжиж эцэг эх болон багш нар оролцож эхэлсэн байна. Уг жагсаалыг Францын Ерөнхий сайд Себастьян Лекорну тодорхойлохдоо, олон арван жил үзэгдээгүй ширүүн сурагчдын жагсаал болж байна гэжээ.

Парис, Страсбург, Ренн, Тулуз зэрэг хотуудад цагдаа нар үймэн самуун үүсгэсэн бүлгүүдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий цацаж, усан буу ашигласан байна. Францын Дотоод хэргийн яам мэдээлснээр жагсаалуудад 250 мянга гаруй хүн оролцсон бол зохион байгуулагч нар мэдээлэхдээ 450 мянган хүн оролцсон гэсэн юм.

Ирэх жилийн хоёрдугаар сард Францад ерөнхийлөгчийн сонгууль явагдана. Тус улсад улс төрийн хагарал улам нэмэгдэж, хэт баруун болон хэт зүүний үзэлтэй намуудын рейтинг нэмэгдэх болсон. Энэхүү жагсаал Францын нийгмийн нөхцөл байдалд олон нийт дургүйцэж буйн хамгийн сүүлийн жишээ боллоо. Үүнтэй зэрэгцэн Францын засгийн газар эдийн засгийн өсөлт удаашралтай байгаа нөхцөлд улсынхаа өрийг бууруулах дарамт ороод байна. Мөн Ерөнхийлөгч Эммануэль Макроны нам  2024 оны парламентын сонгуульд олонхын статусаа алдсан тул төсөв батлах зэрэг асуудал хүндрэлтэй тулгарах болжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button