Гадаад мэдээДЭЛХИЙ

Эрхүүд халдварын улмаас хоёр дахь хүн нас барсан гэж зарим эх сурвалж мэдээллээ

ОХУ-ын Эрхүүгийн Тахлын эсрэг эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лаборант эмэгтэй өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт /2026.09.29/ хүнд хэлбэрийн уушгины хатгааны шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хэвтэж, пүрэв гарагт /2026.10.01/ нас баржээ. Үүнтэй холбогдуулан Эрхүү бүсийн эрүүл мэндийн албан тушаалтнууд 200 гаруй хүнийг хяналтад авч, ажиглаж байгаа юм.

Тэгвэл Оросын зарим хэвлэлүүд хоёр дахь нас баралт бүртгэгдсэн талаар мягмар гарагт /2026.10.06/ мэдээлжээ. Мөн “Daily Mail” агентлаг мэдээлэхдээ Эрхүүгийн эмнэлэгт нэг хүн тарваган тахлын халдвар авсны улмаас нас барсан гэв. Одоогийн байдлаар ОХУ-ын албаныхан хоёр дахь нас баралт бүртгэгдсэн талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

ОХУ-д халдварт өвчин хянах үйл ажиллагаа явуулдаг Роспотребнадзор агентлаг мэдэгдэл хийхдээ лаборант эмэгтэй үүсэл шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгаагаар оношлогдсон байсан хэмээсэн юм. Хэвлэлүүд уг халдварыг агаар дуслын замаар хүнээс хүнд халдварлах боломжтой уушгины хэлбэрийн тарваган тахал хэмээн мэдээлжээ. Тэгвэл тарваган тахал байж магадгүй хэмээн мэдээлж байсан зарим Орос хэвлэл нийтлэлүүдээ устгасан байна. Тодруулбал “РЕН ТВ” агентлаг тарваган тахлын тохиолдол хэмээн мэдээлсэн таван нийтлэлээ устгажээ. Мөн “Пятый Канал”, “Коммерсант” нийтлэлүүдээ устгасан байна.

Эх сурвалж: UNITED24

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочиpн
Зочиpн

лаб тахал аюултай шүү

Холбоотой мэдээ

Back to top button