НИЙГЭМ

Аравдугаар сар гарсаар ОХУ-аас 7210 жуулчин Монголд иржээ

Манай улс энэ онд нэг сая жуулчин хүлээн авах зорилго тавьсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар уг зорилгынхоо 85.7 хувийг биелүүлснийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо мэдээллээ.

Монгол Улс оны эхний арван сарын байдлаар 856 636 жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс ахисан үзүүлэлт юм. Тодруулбал, 2025 оны эхний 10 сарын байдлаар 847 170 жуулчин хүлээн авч байсан бол одоогоор энэ дүн 9466-гаар нэмэгджээ.

Манайхыг зорин ирсэн жуулчдын олонх нь ОХУ, БНХАУ, БНСУ-ын аялагчид байна. Аравдугаар сарын эхний өдрүүдэд гэхэд л ОХУ-аас 7210, БНСУ-аас 2768, БНХАУ-аас 2025, Японоос 628 жуулчин иржээ.

Г.САНСАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button