УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Баатарыг яллах үндэслэлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэр хүндийг унагах пост нийтэлсэн агуулга дурдагджээ

Б.Баатарыг 30 хоногоор цагдан хорих шийдвэр гараад дөрөв хоногийн хугацаа өнгөрч байна. Түүнийг цагдан хорьсон шүүхийн шийдвэрт прокуророос Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэр хүндийг унагахаар постуудыг цахимд нийтэлсэн тул Үндэсний эв нэгдлийг бусниулах буюу 12 хүртэлх жилийн ялтай зүйл ангиар яллаж буйг дурджээ.

Тухайлбал,

  • Хүрэлсүхийн бага тэнгэрийн хаус №1,
  • Хүрэлсүхийн бага тэнгэрийн хаус №2,
  • Тэрэлжид байрлах Хүрэлсүхийн амралтын газар,
  • Хүрэлсүхийн барьж буй Андууд-2 тауэр гэсэн барилга байгууламжийн бичлэг зураг ашиглан эвлүүлэг хийж...

"АРД ТҮМНЭЭ БОДДОГ УУ, АХ ДҮҮС АНД НӨХДӨӨ БОДДОГ УУ? ХАРИУЛТЫГ ТАНД ҮЛДЭЭЕ!"... гэх гарчигтай зурагтай постуудыг олон нийтийн цахим орчинд нийтэлсэн. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдсан... нь төрийн тэргүүний нэр хүндийг унагах, ард иргэдтэй нь талцуулах зохиомол ажиллагаа буюу нийгмийн хуваагдал, олон нийтийн санаа бодлын туйлшралыг бий болгож, хүмүүсийг үзэл бодлоор нь өөр хооронд нь дайсагналцуулах, эвдрэлцүүлэх үйлдлийг зохион байгуулсан гэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 1,2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах тасгаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллагдагчид цагдан хорих, таслан сэргийлэх санал гаргасан нь дурдагдсан байна.

Шүүхийн шийдвэрийг хүргэе.

ДҮҮРГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ХЯЛБАР АЖИЛЛАГААНЫ АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

2026 оны 10 сарын 5-ны өдөр — Дугаар 2026/3009/ЭХ/ЕШЗ/000541 — Улаанбаатар хот

Шүүгчийн захирамжид гаргасан гомдлын тухай

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэндсүрэн,

прокурор Т.Баянмөнх,

яллагдагч Б.Баатар, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг, И.Мөнхзалгамж нарыг оролцуулан шүүх хуралдааны “11” дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар яллагдагч Боржигон Санги овогт Бат-Өлзийн Баатар ([РД])-т холбогдох эрүүгийн 2502006520468 дугаартай хэрэгт хяналт тавьж буй хяналтын прокурор Т.Баянмөнх, Б.Ариунтөр нарын шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Хяналтын прокурор Т.Баянмөнх Ерөнхий шүүгчид гаргасан гомдол болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Яллагдагч Бат-Өлзийн Баатар ([РД]) нь бусадтай бүлэглэн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр фэйсбүүк цахим орчинд сүлжээнд "Бид Ардчиллынхан" нэртэй цахим хаягт иргэн Д.Мөнх-Эрдэнийн 01:51 секундийн лайв бичлэгт "Хүрэлсүхийн бага тэнгэрийн хаус № 1", "Хүрэлсүхийн бага тэнгэрийн хаус № 2", "Тэрэлжид байрлах Хүрэлсүхийн амралтын газар", "Хүрэлсүхийн барьж буй андууд товер" гэсэн барилга байгууламжийн бичлэг зураг ашиглан эвлүүлэг хийж, мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн парламентын ордонд ярьж байсан ярилцлагуудыг таслан авч доод хэсэгт нь "Улаанбаатар Төмөр Замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Х.Хэрлэн, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга Г.Ариунбуян, Эрдэнэт Үйлдвэрийн захирал Г.Ёндон, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, хуульч Х.Болдмандал, Газрын тосны үйлдвэрийн дарга Д.Алтанцэцэг нарын зургийг байршуулан "Ард түмнээ боддог уу? Ах дүүс, анд нөхдөө боддог уу? хариултыг танд үлдээе" гэх гарчигтай зурагтай постуудыг олон нийтийн цахим орчинд нийтэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдсан илтэд худал мэдээллийг тараасан үйлдэл нь төрийн тэргүүний нэр хүндийг унагаах, ард иргэдтэй нь талцуулах, зохиомол ажиллагаа буюу нийгмийн хуваагдал, олон нийтийн санаа бодлын туйлшралыг бий болгож, хүмүүсийг үзэл бодлоор нь өөр хооронд нь дайсагнуулах, эвдрэлцүүлэх үйлдлийг зохион байгуулсан гэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх санал гаргаж ирүүлжээ.

Прокуророос дээрх хэргийг хянаад яллагдагч Б.Баатар нь гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл бүхий нотлох баримтууд хэрэгт авагдсан гэж үзэж, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлсэн.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдсон байх тул "гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа" гэсэн үндэслэл тогтоогдсон байна.

Гэтэл, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчээс 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар "шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагч, болон түүний өмгөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн хувийн байдал зэрэгтэй танилцаад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэл нь тогтоогдохгүй байна гэж үзэв.

Хэрэгт авагдсан баримт, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон нөхцөл байдлаас үзэхэд яллагдагч Б.Баатар нь цаашид шинээр гэмт хэрэг үйлдэх, эсхүл холбогдсон гэмт хэргээ үргэлжлүүлэн үйлдэж төгсгөх бодит эрсдэлтэй гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл яллагдагчийг эрх чөлөөтэй байлгасан тохиолдолд ер нь ямар гэмт хэргийг дахин үйлдэх, эсхүл ер нь ямар гэмт хэргийн үйлдлийг үргэлжлүүлэн төгсгөх эрсдэлтэй байгаа, уг эрсдэл нь ямар бодит нөхцөл байдал үүсэхэд байгааг хангалттай нотолж чадаагүй болно" гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй байна.

Тодруулбал прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан "хэргийн ул мөр, эд мөрийн баримт нотлох баримтыг устгах өөрчлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, гэмт хэрэг үйлдэх ...үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа", дээрх хуульд заасан үндэслэл арилаагүй гэж санал гаргасан байтал зөвхөн гэмт хэрэг үйлдэх үндэслэл байхгүй гэж дүгнэн бусад хэргийн ул мөр, эд мөрийн баримт нотлох баримтыг устгах өөрчлөх, нуун далдлах, үрэгдүүлэх үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна.

Мөн шүүхээс "Прокуророос цагдан хорих үндэслэлийг нууц ажиллагааны материалтай байгаа гэж боловч уг нууц ажиллагааны баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгөөгүй, талуудад танилцуулж, шүүхээр хэлэлцүүлээгүй" гэх үндэслэлээр тухайн материалыг шүүхийн шийдвэрийн үндэслэлд авах боломжгүй гэж дүгнэсэн байна.

Гэвч прокуроруудын зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн явцад нууц ажиллагааны холбогдох материалыг нууц хамгаалах ажилтанд хүлээлгэн өгсөн

...хэрэгт төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа" гэж байгаа. Ард түмнээ боддог уу, ах дүүс, анд нөхдөө боддог уу гэдэг постыг фэйсбүүк орчинд түгээсэн баримт сэлт, нотлох баримтуудыг устгах, гэмтээх гэдэг. Фэйсбүүк нэгэнт тараагдсан баримтыг устгах боломжгүй. Яллагдагчаар татсан тогтоол дээр хоёр хүний гэрт болон компьютерт нь үзлэг, нэгжлэг хийгээд эд мөрийн баримт болон бусад нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж нотлох баримтаар цуглуулаад хэрэгт авагдсан гэж ойлгож байгаа. Тэр баримтыг одоо Б.Баатар гэдэг хүн дангаараа устгах, гэмтээх, ул мөрийг нь баллах боломжгүй. Миний фэйсбүүк хаяг дээр байгаа миний постолсон болон сэтгэгдэл үлдээсэн зүйлийг Б.Баатар гэдэг хүн миний аяди хаяг болон паспортыг хийж ороод тухайн фэйсбүүк орчинд байгаа зүйлийг устгах боломжгүй. Нэгэнт нийтэд түгсэн мэдээлэл, цахим орчинд өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн. Үүс төрийн албан тушаалтныг шүүмжилж ардчилсан Монгол Улсад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсний төлөө өөрөө яллагдагч байгаа. Тухайн заалтад хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, нуун дарагдуулах, үрэгдүүлэх, гэмт хэрэг дахин үйлдэх гэж байгаа. Энэ үндэслэлүүд Б.Баатар гэдэг хүнд тогтоогдох боломжгүй. Бага тэнгэрийн аманд байрлах хаус, Тэрэлжид байрлах У.Хүрэлсүхийн амралт, У.Хүрэлсүхийн барьж буй таур дээр Б.Баатарын оролцоо гэх зүйл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар тогтоогдсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэхгүй байна. Гомдол гаргасан. Гомдлуудыг бүгдийг нь хангахаас татгалзаж байгаа. Үүн дээр урьдаж нөхцөлийг заавал шаардаж байгаа. Баримт танилцуулагдаагүй байна. Өмгөөлөгчийн зүгээс танилцах эрхтэй гэж бодож байна. Гүйцэтгэх ажлын шугамаар мэдээ, мэдээлэл байгаа гэдэг. Тухайн хэрэгт хамт шалгагдаж байгаа хүмүүс нь хаана байна вэ? Б.Баатар нь тухайн хүмүүстэй уулзахгүй гэдгээ хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээрээ баталгаажуулаад гаргах ёстой. Б.Баатар нь Тагнуулын Ерөнхий газар яллагдагчаар татагдсанаас хойш хоёр удаа баталгаа гаргаад гадаад улсад зорчоод олон улсын нэр хүндтэй компаниудтай "Тамгагүй төр" жүжгээ тоглуулаад хуулийн байгууллагын дуудсан цагт хүрэлцэн ирэх үүргийнхээ дагуу хүрэлцэн ирж байгаа. Иймд хяналтын прокурор Т.Баянмөнх, Б.Ариунтөр нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Шинээр яллагдагчийн хувийн байдалтай холбоотой 3 хуудас баримт гаргаж өгөв. Прокуророос санал шийдэгдсэн. Харин прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж хуульд нийцэж байгаа эсэхийг хянах шүүх хурал болж байна. Прокурорын гомдолд гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх бодит эрсдэлтэй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй юм уу? Энэ нь үндэслэлгүй байна. Прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа” хуульд заасан үндэслэл арилаагүй гэж санал гаргасан байхад гэж гомдол гаргасан. Б.Баатарт таслан сэргийлэх арга хэмжээ авахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдсон байх тул гэдэг гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа гэдэг. Түүнээс шүүхэд гаргадаа гомдол бичгэд байгаа шиг нотлох баримтыг устгах, өөрчлөх, нуун дарагдуулах, үрэгдүүлэх үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа гэдэг үндэслэлээр санал гаргаагүй. Шүүх гаргасан саналын нь хүрээнд мэтгэлцүүлээд нотлох баримтаа устгах гээд байна гэдэг маргаан гараагүй. Шүүхийн хэлэлцүүлгийн хүрээнд яригдаагүй асуудлаараа Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна. Харин гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх гэсэн үндэслэлээр өөрсдөө санал гаргаад үүнийг үндэслэлгүй байна гэж шүүх шийдэхээр тэр шийдвэрийг нь Ерөнхий шүүгчид гомдол дээрээ

Улсын дээд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаартай тогтоолоор “...шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэсэн асуудалтай нь холбогдуулан хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчөөс шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан бол уг хүсэлтийг шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэлэлцэхгүй, татгалзал гаргаагүй тооцож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаа үргэлжлүүлнэ...” гэж тайлбарласан тул өмгөөлөгч И.Мөнхзалгамжийн хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж шүүх хуралдааныг үргэлжлүүлж, шүүгчийг хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн гэж үзвэл энэ талаарх гомдлоо холбогдох байгууллагад гаргах эрхтэйг тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй байна.

Прокурорын саналыг хэлэлцсэн шүүхийн хэлэлцүүлгээр Тагнуулын ерөнхий газрын "Маш нууц" дардас бүхий баримтыг хэлэлцээгүй тул энэ шүүх хуралдаанаар уг баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Иймд прокурорын гомдлыг хангаж, тус шүүхийн шүүгчийн 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2026/3009/ЭХ/ШЗ/007006 дугаар захирамжийг өөрчилж, яллагдагч Б.Баатарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 15.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хяналтын прокурор Т.Баянмөнх, Б.Ариунтөр нарын шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хангаж, тус шүүхийн шүүгчийн 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2026/3009/ЭХ/ШЗ/007006 дугаар захирамжийг өөрчилж, яллагдагч Боржигон Санги овогт Бат-Өлзийн Баатар (РД:[РД])-т 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1 сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  2. Яллагдагч Б.Баатарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хорьсугай.
  3. Яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгасан талаар түүний гэр бүлийн арван найман насанд хүрсэн гишүүн, эсхүл өмгөөлөгчид яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргаснаас хойш 2 цагийн дотор мэдэгдэхийг мөрдөгч, прокурорт даалгасугай.
  4. Энэхүү шийдвэр эцсийн болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ

[Цахим гарын үсэг: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх — Ерөнхий шүүгч Боролзой Халиун — 2026.10.05 22:58:15]

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүрэлсү.ийн нэр хүнд гэж юу байдын нохойн баас

Холбоотой мэдээ

Back to top button