НИЙГЭМНийгэм мэдээ

ОХУ нефтийн бүтээгдэхүүний үнээ нэмсэн тул бензин ₮560 нэмэгдэж ₮3,600 боллоо

ОХУ-аас нийлүүлэх нефтийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн тул бензиний үнэ өссөн байна. Тухайлбал АИ-92 автобензины үнэ литр тутамдаа 560 төгрөгөөр нэмэгдэж, 3,600 төгрөг болжээ. Одоогоор зарим ШТС-ууд үнээ нэмж 3,600 болгосон бол зарим нь 3040 төгрөг хэвээр байгаа аж.

Энэ талаар Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас тодруулахад "Өнгөрсөн 10-р сард ОХУ-аас авах нефтийн үнэ нэмэгдсэн. Манай дотоодын ААН-үүдийн хувьд өнгөрсөн өдрүүдэд өртгөөс нь доогуур үнээр худалдаалж байсан ч олон улсын хямралт байдал үргэлжилсээр байгаа учраас нефтийн бүтээгдэхүүний үнэ бүх төрөлдөө хөдөлсөөр байна. Тиймээс Шатахууны шуурхай штаб өнөөдөр 13:00 цагаас хуралдана. Хурлын дараа нээлттэй мэдээлэл өгнө" гэлээ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button