НИЙГЭМНийгэм мэдээ

“Хатанбаатар” эмнэлгийг Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн салбар хүүхдийн эмнэлэг болголоо

Сонгинохайрхан дүүргийн 15-р хороонд байрлах "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв" буюу "Хатанбаатар" эмнэлэгийг 2008 оноос хойш менежментийн гэрээгээр ажиллуулж байсан бөгөөд өнгөрөгч онд нийслэлийн өмч хувьчлах комисс менежментийн гэрээгээр ажиллуулах 73-р тогтоолыг хүчингүй болгон нийслэлийн өмчид буцаан авсан юм. Улмаар тус эмнэлэгийг Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн салбар хүүхдийн эмнэлэг болгохоор засварлаж байна.

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг хүүхдийн 135 ортой бөгөөд томууны оргил дэгдэлтийн үед орны тоог 400 хүртэл нэмэгдүүлж, яаралтай хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийг хүлээн авдаг байна. Гэтэл ор хүрэлцэхгүйгээс зарим хүүхдийг коридорт хэвтүүлэх нөхцөл үүсдэг аж. Энэ ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн өмчид эргүүлэн авсан тус эмнэлгийг хүүхдийн тусламж, үйлчилгээнд ашиглах юм.

Сонгинохайрхан дүүргийн 100 ортой хүүхдийн эмнэлгийг ирэх сарын нэгний дотор ашиглалтад оруулах үүргийг хотын дарга Б.Пүрэвдагва өгчээ. “Хатанбаатар” эмнэлгийг хүүхдийн төрөлжсөн эмнэлэг болгосноор төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлэх боломж бүрдэх аж. Мөн БГД-ийн захын хороод буюу 5,7,30-р хорооны хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм байна. Ташрамд дурдахад, СХД 368 мянган хүн амтайгаас 135 мянга нь хүүхэд юм.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button