НИЙГЭМНийгэм мэдээ

Иргэн анхны байраа зарсан бол татвар төлөхгүй байх хууль ирэх оноос хэрэгжинэ

Татварын хуульд иргэд болон ААН-үүдэд маш ашигтай, хүлээлт үүсгэсэн томоохон өөрчлөлтүүд ороод буй. Түүний нэг нь Иргэн анх удаа өөрийн өмчилсөн орон сууцаа худалдан борлуулахад үл хөдлөхийн татвараас 100 хувь чөлөөлөгдөх юм. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага орлоготой иргэдийн ХХОАТ-аас 100 хувь чөлөөлнө.

Түүнчлэн жилийн борлуулалтын орлого нь ₮1 тэрбумаас бага бол орлогынхоо нэг хувиар татвар төлөх юм. Өмнө нь жилийн орлого ₮50 сая хүрвэл НӨАТ төлөгч болдог байсныг ₮400 сая болгож өсгөх аж. Татварын өртэй байсан ч дансыг бүрэн хааж, бизнесийг нь гацаадаг байдлыг зогсоож, орж ирсэн мөнгөний 30%-ийг дансанд нь заавал үлдээхээр болсон. Эдгээр хуулийн зохицуулалтууд 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхлэх юм.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button