З.Мэндсайхан: Ногдол ашгийг иргэдийн гарт олгох хууль байхгүй, ЭХ-ний салбарт хөрөнгө оруулалт хийе гэх саналыг ЗГ оруулж ирсэн
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр Сангийн сайд З.Мэндсайхан "Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах саналыг И-Монголиа, E-Zasag.mn-ээр авч эхэллээ. Иргэдийн саналыг 14 хоногийн хугацаанд авах бөгөөд тэндээс гарсан саналыг төсвийн ажлын хэсэгтээ уламжилна.
Ногдол ашгийг бэлнээр авна гэсэн хууль байхгүй. Баялгийн сангийн хуулиараа бол хуримтлалын сан руу орох ёстой. 10 жилийн дараа хуримтлагдсаны дараа хэрэглэх хуультай. Иргэд ногдол ашгийг ирэхээр нь шууд авах гэж байна гэж ойлгоод байгаа.
Засгийн газраас "3 их наядынхаа 1 их наядыг нь хуримтлалын сан руугаа хийе, 2 их наядаар эдийн засгийн суурь хөгжлийг тэлэх асуудлуудаа шийдээд явъя" гэж байгаа. Эдийн засгаа тэлэх зайлшгүй шаардлага бий шүү дээ. Өнөөдөр эрчим хүчний салбарт инфляц импортлоод байна. Иймд анхны ногдол ашгаараа эрчим хүчний салбартаа хөрөнгө оруулалт хийе гэх саналыг Засгийн газар оруулж ирсэн. Хэрэв ард түмэн хуримтлалын сандаа авъя гэж саналаа өгвөл 40 их наядаараа төсвөө батлаад урагшилна. Харин Засгийн газрын саналыг дэмжвэл УИХ шийдвэрээ гаргана.
Оюу толгой ХХК-ийн захирлын илэрхийлсэн байр суурийг би илэрхийлэх нь илүүц. Гэхдээ та бүхэн харсан. Оюу толгой төслийн 66 хувийг эзэмшиж байгаа Рио тито группийн гүйцэтгэх захирал ирээд 2027 онд Оюу толгой төслөөс ногдол ашиг өгнө гэдгээ илэрхийлсэн. 3 их наядыг авах ёстой гэж Засгийн газар үзэж байгаа. Монголын талын өгөөж 53 хувь байна гэж анх гэрээнд тусгагдсан. Үүнийг хангуулахаар бид ажиллаж байна. Бид баялгийнхаа эзэн. Тиймээс авах ёстой" гэв.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мэндсайхаан та нар тодорхой хэлбэл МАН-ын их,бага авилгач,хулгайчид яаж ийгээд өөрсдийгөө болгоно.Жирийн олон түмэн хохироод үлддэг жамтай.Өгөх болохоор хуульгүй гээд ....битгий новшоорцгоо.Монгол улсаар тоглосон та нартай тооцоо бодох үе ирнэ гэдэгт итгэж байна.
Байгалийн баялагаас орж ирсэн мөнгийг Засгийн газар яагаад зарцуулна гэж, хууль батлаад ард түмэнд түгээ… Бүтээн байгуулалтанд өргөөд үр дүнд хүрсэн зүйл алгоо…
Та нарт Иргэдээ дээрэмдэх Эрх байхгүй,
Хулгайч нар дахиад тансаглах нь