Нийгэм мэдээ

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаад иргэдийн тоо 51.5 хувиар өсжээ

Нийт гадаад ажиллагсдын 70 орчим хувийг БНХАУ-ын иргэд бүрдүүлж буй бол 10 гаруй хувийг БНЭУ-ын ажилчид эзэлж байна

Есдүгээр сарын байдлаар Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр 36.1 мянган гадаад иргэн ажиллаж байгаа нь өмнөх оны гуравдугаар улиралтай харьцуулахад 51.5 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Энэ нь улирлын дүнгээр мөн 19.8 хувиар өссөн дүн аж.

Нийт гадаад ажиллагсдын 70 орчим хувийг БНХАУ-ын иргэд бүрдүүлж буй бол 10 гаруй хувийг БНЭУ-ын ажилчид эзэлж байна. Хятад, энэтхэг гэрээт ажилчдын тоо өмнөх оны мөн үеэс 46-55 хувиар нэмэгдсэн бол Бангладешаас ирсэн ажилчдын тоо 8.1 дахин нэмэгдэж 1373-т хүрчээ. Түүнчлэн Филиппин, Балбаас ирсэн ажилчдын тоо 39-70 орчим хувиар өссөн байна.

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын 26 хувь нь барилгын салбарт, 21 хувь нь уул уурхай олборлолт, 17.4 хувь нь боловсруулах үйлдвэрлэл, 11 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, засвар үйлчилгээний чиглэлд ажиллаж байна.

Мөн Монголоос гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар 111 иргэн зуучлагдсан байна. БНСУ болон Япон улсад хөдөлмөр эрхлэхээр зуучлагдсанаас дийлэнх нь боловсруулах үйлдвэр, үйлчилгээ, барилга, хөдөө аж ахуйн салбарт ажиллах зорилгоор явжээ.

Г.САНСАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button