НИЙГЭМНийгэм мэдээ

Аймгийн заан Р.Омар улсын хошой аварга боллоо

Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат аймгийн заан Р.Омар Үндэсний бөхийн өсвөр, залуучуудын улсын аварга шалгаруулах барилдааны 17 насны ангилалд нэг ч уналгүй 25 давж түрүүллээ. 2026 оны Үндэсний бөхийн өсвөр, залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан Архангай аймгийн Цэцэрлэг хотод энэ амралтын өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан юм.

Уг тэмцээний 17 насны ангилалд Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат аймгийн заан Р.Омар Үндэсний бөхийн өсвөр, залуучуудын улсын аварга шалгаруулах барилдааны 17 насны ангилалд нэг ч уналгүй 25 давж түрүүллээ. Ийнхүү тэрбээр Өсвөр үеийн УАШТ-д 16 болон 17 насны ангилалд өвдөг шороодолгүй хоёр жил дараалан түрүүлсэн гэх амжилтын эзэн болов.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button