Улс төрийн мэдээ

Г.Тэмүүлэн: Барилгуудыг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг орон сууцны залилангаас хамгаална

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна.

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн "Орон сууцны залилан, үүсэж болох эрсдэлээс хамгаалах үүднээс төрийн байгууллагууд дээр байгаа бүх орон сууцжуулалтыг барилгын ажил эхлэхээс дуусах хүртэлх процессыг олон нийтэд ил тод болгож, хянах баталгаажуулах эрхийг нь нээж өгөхөөр цахим мэдээллийн сан дээр ажиллаж байгаа тухай мэдээллийг та бүхэнд өгч байсан.

Тэгвэл ХЗДХЯ-наас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг өргөн барилаа. Яаравчилсан байдлаар УИХ-д өргөн барьж, ирэх долоо хоногоос хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Энэ хуулийн ач холбогдлын тухайд,

Монгол Улсын хэмжээнд 2178 дуусаагүй орон сууц байна. Захиалгын гэрээ байгуулахтай холбогдуулж залилан үйлдэх асуудал асар олон байна. Мөн зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн, инженерийн шугам сүлжээд холбогдоогүй, дампуурсан газрууд олон байна. Үүнээс гадна гурвалсан гэрээтэй холбоотой асуудлууд байна. Үндсэндээ тухайн барилга гүйцэтгэгч компани Нийслэл, худалдан авагчидтайгаа нийлж гэрээ байгуулж, газрыг нь дахин төлөвлөлтөд оруулсны дараа орон сууцтай болгоно гэж амласан асуудал байна. Үүний хүрээнд маш олон иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна. Дахин ийм асуудал үүсгэхгүй байх үүднээс хуулийн төсөл боловруулан оруулж ирлээ.

Барилгын зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга нар олгохоос эхлэн сууц болгон нэг QR кодтой, нэг бүртгэлтэй болно, нэг гэрээтэй болно. Ингэснээр давхардуулж ямар нэгэн захилга авах, залилан хийх асуудал байхгүй болно. АПП, Веб хөгжүүлэгч компаниуд энэ төрлийн платформ хийх эрх нь нээлттэй байна. Төр бүх мэдээллүүдийг нь багцалж өгнө. Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй байсан ч эхэлсэн бүх барилгын мэдээллийг нэгтгэсэн “Баталгаат байр” цахим платформыг нэврүүлэхээр УБЕГ-аас  ажиллаж байна. Энэ нь И-Монголиа системд байрлах бөгөөд арваннэгдүгээр сарын 15-н гэхэд ашиглалтад орно.

Улсын хэмжээнд 2178 орон сууц ашиглалтад ороогүй, саатсан шалтгаан:

Нэгт. Залилан. Зураг үзүүлээд нэг тоот дээр олон хүнтэй гэрээ хийдэг. Энэ төрлийн 173 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Хохирлын хэмжээ нь 170 гаруй тэрбум, хохирсон иргэдийн тоо 2000-3000.

Хоёрт. Зөвшөөрлийн дагуу барилгын ажил эхлүүлээд санхүүгийн хүндрэлээс шалтгаалан зогсонги байдалд орсон.

Гуравт. Барилгын ажлаа ямар ч зөвшөөрөл авалгүй эхлүүлсэн газрууд байна. Хяналтгүй, хууль дүрэмгүй байдал бий болсны гай. Тоо дурдахад, одоогийн байдлаар 21 төсөл ямар ч зураг төсөл батлуулалгүй барилгын ажлаа эхлүүлсэн байна. 10 төсөл нь архитектурын даалгавар аваагүй. Бусад нь инженер шугам сүлжээний техникийн нөхцөлөө аваагүй нөхцөл байдалтай байна.

Хохирсон иргэдийн асуудлыг яах вэ?

Ирэх долоо хоногт хэрхэн шийдвэрлэх агуулгыг Засгийн газраар хэлэлцүүлэхээр бэлдэж байна. Төр өөрөө иргэдээ хохироосон асуудал байна. Дахин төлөвлөлтийн асуудал. Гурвалсан гэрээ байгуулж, иргэдийн газрыг чөлөөлүүлчхээд байр нь баригддаггүй. Иргэд түрээсийн байранд хүнд амьдарч байна. Иймд газрыг нь үнэлж, төрөөс орон сууцаар хангах ёстой гэж үзэж байгаа. Нийт 787 иргэдийн асуудал шүү, энэ.

ОНТРЭ-ийн асуудлаар:

 Та бүхэнд нэг зүйл хэлье "Онтре" компанийн тусгай зөвшөөрөл Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд хамааралгүй. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд хоёрхон тусгай зөвшөөрөл дээр үйл ажиллагаа явуулах эрх нь байгаа. 

Энэ бол зөвхөн хөрөнгө оруулалтын гэрээний хөнгөлөлт чөлөөлөлт, давуу эрхийг эдэлнэ. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах үед "Онтре" компани тусгай зөвшөөрлийг шилжүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн. Тухайн процессын дагуу хугацаандаа энэ зөвшөөрлийг шилжүүлээгүй. Одоо бол тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн, татвар төлсөн мэтээр мэдээлэл хийж байна. 

Аж ахуйн нэгж байгууллагууд татвараа урьдчилаад төлж болдог. Гэтэл тухайн хууль журмын дагуу төлөх ёстой татвараа төлсөн бол хүлээж авна. Тухайн аж ахуйн нэгж татвараа сайн дураараа төлчихсөн байвал оны эцэст буцаагаад шилжүүлнэ.

"Онтре" компани татвар төлснөөр тусгай зөвшөөрөл шилжсэн гэсэн үг биш. Хуульд заасан шаардлагуудыг биелүүлэх ёстой. "Онтре" компанийн тусгай зөвшөөрөл шилжсэн зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. 

Албан ёсны гэрээ хэлэлцээрийн ширээний ард суугаад Оюутолгой төслийн хүрээнд олборлолтод оруулж ашиглах хүсэлт тавивал хөрөнгө оруулалтын гэрээний нэг хэсэг болгож болно. Гэхдээ үр өгөөж хэрхэн хуваах талаар тохирно. "Онтре" компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрх одоогийн хууль тогтоомжоор нээлттэй байгаа" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх холбоос:

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Чаддаг бол овоошдээ эртхэн ингэхгүй яавдаа

Зочин
Зочин

Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

Холбоотой мэдээ

Back to top button