Улс төрийн мэдээ

Ч.Лодойсамбуу МҮОНРТ-ийн төрөөс авах 15 тэрбум төгрөгийн татаасыг бууруулах санал гаргасан ч унав

Эрх баригчдын дуу хоолой болдог МҮОНРТ-ийн төсвөөс авдаг татаас хоёр дахин нэмэгдэж 15 тэрбум болж орж ирсэн. Нэмэгдсэн зардал болох 7.1 тэрбум төгрөгийг хасуулах санал гаргасан ч Төсвийн зарлагын хяналтын дэд хороо дээр уналаа.

Тэрбээр "МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна. Ямар үр дүнд хүрэх, юу хийх гэж байгаа нь тодорхойгүй. Улсын төсвөөр санхүүждэг, иргэдээс хураамж авдаг, арилжааны эрхтэй байгууллага хууль зөрчөөд ажиллаж байна.

Төрөөс хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл сурталчилгаа нэртэй зардлыг оруулахгүй байх хуулийн төслийг санаачилж, хоёр дахин нэмэгдсэн зардлыг хасах санал гаргаж байна" хэмээсэн юм.

Видео үзэх холбоос:

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button