Засварын газарт гал гарсны улмаас 12 автомашин шатжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 16-р хорооны “Туул”-ын 17 дугаар гудамжинд онц ноцтой хэрэг гарлаа. Тодруулбал, энэ сарын 8-ны өдрийн 00:54 цагт иргэн М-ийн 11*18 метрийн хэмжээтэй авто засварын газарт гал гарчээ. Уг галын улмаас дотор байсан иргэн Э-ын 6*10 метрийн хэмжээтэй байшин, иргэн Г-ийн таван ханатай гэр болон 12 суудлын автомашин шатсан байна.
Дуудлагын дагуу шөнийн 00:58 цагт, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 16 албан хаагч, 4 автомашинтай 1.5 км замын туулж 01:50 минут, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн найман албан хаагч, хоёр автомашинтай 4 км замыг туулж, 01:09 цагт очин, 30 минутын турш галыг унтраажээ.
Галын шалтгаан болон галд өрсөн автомашинуудын эзэмшигч, дугаарыг тодруулахаар Цагдаагийн байгууллага ажиллаж байна.
О.ЦОЛМОН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.