Г.Батхүү агсны гэр бүлийг залилсан гэх Б.Ганзоригийг шүүнэ

Өнгөрсөн тавдугаар сард /2020.05.17/ төр, нийгмийн зүтгэлтэн, АН-ын дэд дарга Г.Батхүү төрийн ордонд амиа алдсан билээ.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас түүний амиа алдсан хэргийн талаар шалгаж байгаа. Энэ үеэр Дорнод аймгийн хурандаа Д.Базаргүрийн хүү Б.Ганзориг талийгаачийн ар гэрийхнээс 15 сая төгрөг залилан авсан нь хууль хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдсон.
Талийгаачийн үхлийн шалтгааныг гэрчилсэн гэх 13 секундийн бичлэгийг хуурамчаар үйлдсэн Б.Ганзоригийг дээрх хэргээс гадна, 260 сая төгрөг залилсныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн. Ийнхүү түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, хуралдааныг товлоно гэв.
Одоогоор түүнийг ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.