СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Жолооны үнэмлэх гаргаж өгнө, эрх сэргээнэ хэмээн иргэдийг 70 гаруй сая төгрөгөөр залилжээ

Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн үйл ажиллагаатай холбоотой жолооны үнэмлэх гаргана, ангилал ахиулж өгнө, зөрчлийн оноо, тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээнэ гэсэн зарын чанартай мэдээллийг хуурамч, хэн болох нь тодорхойгүй фэйсбүүк хаягаас цахим хуудсанд ихээр нийтлэх боллоо.
Цагдаагийн байгууллагад энэ төрлийн зар мэдээлэлд хууртагдан мөнгөө шилжүүлж залилуулсан иргэдийн гомдол ирэх болсон. Хамгийн сүүлийн байдлаар фэйсбүүк хуудсанд Lexus Nyamka нэрээр 400 гаруй үйлдлээр 70 гаруй сая төгрөгийг иргэдээс залилсан гэмт этгээдийг эрэн сурвалжилж баривчилсан бөгөөд мөн ийм төрлийн хэд хэдэн хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна.
Иймд иргэд цахим хуудсаар зар нийтэлсэн, хэн болох нь тодорхойгүй иргэдэд дансаар мөнгө шилжүүлэхгүй байх, цахим гэмт хэргийг золиос болохгүй байхыг анхааруулж байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.