Нийгмийн
Гэр бүлийн хүчирхийлэл буурав
Он гарснаас хойш нэгдүгээр сарын байдлаар 3474 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 9.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Буурсан гэмт хэргүүдийг тодруулбал, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 6.4 хувь, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 70.3 хувь, залилах гэмт хэрэг 15.3 хувиар буурчээ. Мөн хулгайлах гэмт хэрэг 5.5 хувь, хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг зургаа, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 13 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Харин гэр бүлийн хүчирхийллийн хувьд 63.8 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.