Нийгмийн
БЗД-т байрлах траншейны нүхнээс түлэгдэж нас барсан хоёр хүний цогцос олжээ
Өчигдөр /2020.02.16/ -ны өдөр БЗД-ийн 16-р хорооны нутаг дэвсгэр, Баяжих цогцолборын урд талд байрлах траншейны нүхэнд хүн унаад нас барсан байна хэмээх дуудлагаар хэргийн газарт очиж шалгахад,
Нас барсан хохирогчид болох 38 настай иргэн Э нь БГД-ийн 22-р хороонд оршин суух хаягтай, 43 настай иргэн Д нь БЗД-ийн 8-р хороонд оршин суух хаягтай бөгөөд шалгалтын явцад биеийн хэсгүүд нь ялзарч муудсан байдалтай байжээ. Үүнээс харахад нас барсан хохирогчид тус нүхэнд амь насаа алдаад олон хоносон байж болзошгүй аж. Хэргийг яг одоо БЗД-ийн цагдаагийн 1-р хэлтэж шалгаж байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.