Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сүүлийн гурван хоногт зам тээврийн ослын 724 дуудлага бүртгэгджээ

2020.02.18-22-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 960 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 724-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 29 хүн гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт  2 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -14
  • Мөргөлдөх-6
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 2 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2020.02.19-ний өдрийн 15:45 цагийн орчимд Ховд аймаг Аргалант багын нутаг “Хондлой” гэх газар /сумын төвөөс баруун тийш 25 км-т/ Toyota Prius маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 2 настай, эмэгтэй Я-ыг мөргөж амь насыг хохироосон.
  • 2020.02.20-ны өдрийн 23:00 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Шивээговь сум руу салдаг уулзварт /Сумын төвөөс зүүн тийш 7 км-т/ асфальтан замд Toyota Prius маркийн автомашин замын хажуугийн цагдаагийн пост мөргөж,  зорчигч 23 настай, эрэгтэй Т нас барсан хэргүүдийг тус тус  
  • Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  13 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 8 зөрчил бүртгэгдсэн.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 0,3  хувиар, хүний амь нас хохирсон осол 50 хувиар тус тус буурч, Зам тээврийн ослын улмаас гэмтсэн хүн 2 дахин өссөн үзүүлэлттэй байна. 

ЭХ СУРВАЛЖ: Тээврийн цагдаагийн алба

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

халх голын дайнаас олон юм бна ,онцгой бдалын түвшинд очжээ онц бдал зарла

Холбоотой мэдээ

Back to top button