НИЙГЭМ

Үндэсний бүтээлийн долоо хоног болно

2020 оны хоёрдугаар сарын 22-29 хүртэл телевиз, радиогийн үндэсний бүтээлүүдийн долоо хоног болно.  Тодруулбал, өнөөдрөөс эхлэн долоо хоногийн турш үндэсний контент шалгаруулна. Монгол Улсын Ерөнхий сайдын дэмжлэгээр өнөөдрөөс эхлэн хоёрдугаар сарын 29-ний хүртэл үндэсний өв соёл, түүх, уламжлал, эх хэл, бичиг, эх оронч үзэл, монгол хүний үнэт зүйл зэргийг сурталчилан таниулсан үндэсний шилдэг бүтээл болон долоо хоногийн шилдэг хөтөлбөртэй телевиз, радио шалгаруулах гэж байна.

Үндэсний өв, соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн радио, телевизийн бүтээлийг нэмэгдүүлэх, хүүхэд залууст эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн нэвтрүүлгийг дэмжих, цаашид өргөн нэвтрүүлгийн үндэсний бүтээлийг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Энэ хүрээнд,

  • Үндэсний бүтээл бүхий 7 хоногийн шилдэг хөтөлбөртэй радио телевиз тус бүрээр
  • Үндэсний шилдэг бүтээл /радио телевиз тус бүрээр/
  • Хүүхдэд зориулсан үндэсний шилдэг бүтээл /радио, телевизийн бүтээл тус бүрээр/ шалгаруулна.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button