ДЭЛХИЙНийгмийнЭРҮҮЛ МЭНД
Хубэй мужид 630 халдвар бүртгэгдэж, 96 өвчтөн нас баржээ

Сүүлийн 24 цагийн байдлаар Хятадын Хубэй мужид титэм вирусийн халдварын 630 шинэ тохиолдол бүртгэгдэж, 96 өвчтөн нас барсан байна. Энэ нь шинээр халдвар авсан иргэдийн тоо өмнөх өдрийнхөөс 264-өөр өссөн харин нас барагсдын тоо 10-аар буурсан үзүүлэлт юм.
Шинэ тоо баримтыг нэгтгэвэл дэлхий даяар титэм вирусийн халдварын тохиолдол 78,583 болж, нас барсан өвчтөний тоо 2,364, халдвар авсны дараа бүрэн эдгэрсэн хүний тоо 20,863 хүрээд байна.
- Ази тивд Хятад улсаас гадна Япон, Өмнөд Солонгос улсууд халдварын (751, 433) болон эндэгдлийн (3, 3) тоогоор тэргүүлж байна.
- Итали улс халдварын 51 тохиолдол, 2 эндэгдэлтэй байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
- Ойрх Дорнодын Иран улсад энэ долоо хоногт нийт 28 халдвар илэрч, 6 хүн нас барснаар тахлын бас нэг гол төв болоод байна.
- Африк тивд өнөөдрийг хүртэл титэм вирусийн 200 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ч шинжилгээгээр бүгд сөрөг үр дүнтэй гараад байгаа гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: The washington post











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.