НИЙГЭМ

800 гаруй цагдаагийн ажилтнууд 340 орчим хяналтын цэгүүдэд хамтарч ажиллалаа

Улсын Онцгой комиссоос титэм вирусийн халдвар тархахаас сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд сар шинийн баярын өдрүүдэд буюу 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өглөөний 08:00 цагаас 2020 оны 2 дугаар сарын 27-ны 08:00 цаг хүртэл хот хоорондын чиглэлийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоох шийдвэрийг гаргасан билээ.

Үүний хүрээнд өнөөдөр өглөөний 08:00 цагаас эхлээд нийслэлээс орон нутаг руу гарах замыг бүсчилэн хаасан. Бид та бүхэндээ 21:00 цагийн байдлаар тус шийдвэрийн хэрэгжилт хэрхэн явагдсан тухай мэдээллийг Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Б.Нямдаваагийн өгсөн мэдээллийг танилцуулж байна.

Зам хаасантай холбоотойгоор зарим иргэд тус шийдвэрийн мэдээ мэдээллийг хангалттай аваагүй учраас зарим нэг зөрчлийг гаргасан ч, бид нөхцөл байдлыг сайтар тайлбарлаад буцаасан. Цагдаагийн байгууллагын хувьд өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэргийг хэрэгжүүлж ажиллаж байна. Өнөөдрийн тухайд 800 гаруй цагдаагийн ажилтнууд 520 гаруй машинтай 340 гаруй хяналтын цэгүүдэд хамтарч ажиллалаа. Шалгалтын хүрээнд зам хаасантай холбогдуулан ямар нэг ноцтой зөрчил гараагүй гэж болно

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button