ЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: БНСУ-ын талаас монгол иргэн нас барсан гэж андуурч мэдээлэл өгсөн байна

-НАС БАРСАН ГЭХ МЭДЭЭДЭЛ ҮГҮЙСГЭГДЛЭЭ-

Монгол Улсын иргэн БНСУ-д эмчилгээ хийлгэх хугацаандаа коронавирүсийн халдвар авсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг халдвар авсан иргэн өнөөдөр нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн гэдгийг бид албаны эх сурвалжуудаас тодруулан мэдээлсэн.

Гэвч Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл нийтлэгдсэний дараа "БНСУ-ын талаас андуурч, бидэнд нас барсан гэх мэдээлэл өгсөн байна. Дөнгөж сая тэднийхээс холбогдож, залруулга хийлээ. Одоогоор иргэний биеийн байдал маш хүнд байна” гэсэн мэдээлэл өглөө.


Өнөөдөр 11:00 цагт ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл  уг иргэний талаар “БНСУ-д байсан 35 настай монгол иргэнээс коронавирус илэрсэн нь үнэн.  Тухайн иргэн элэгний архаг үрэвсэлтэй. Хоёрдугаар сарын 12-нд БНСУ-д очсон.

Тэгээд тэнд очсоныхоо дараа шинжилгээ өгөхөд коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож. Тухайн иргэн БНСУ-д очсоныхоо дараа халдвар авсан байх өндөр магадлалтай. Түүний эхнэр, эгчийнх нь шинжилгээний хариу сөрөг гарсан тул тусгаарлагдаагүй” гэсэн мэдээлэл өгөөд байв.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

солонгосын мэдээн дээр тусгаарласан гэсэн бсан мэдээж тусгаарлана шүү дээ

Зочин
Зочин

Корона биш элэгний өвчин

Zochin
Zochin

Edgereh gej ochson bish muuhai ovchin avchihdag haramsmaar ym aa.solongos eruul mendiin salbar hogjson ym chini edgeegeed ogoh bh aa.

Zochin
Zochin

Мэдээж гадны орон шууд л цааш нь харуулах нь ойлгомжтой шдээ .????????????

Монгол
Монгол
Reply to  Zochin

Та бол тэгэх үү?

Зочин
Зочин

Монголоос очихдоо бие нь муудаад Солонгост очоод гэрээсээ гараагүй гээд мэдээлсэн байсан Манайхан явахад сайн шалгасан байг даа бурхан минь

NYmka
NYmka

Huurhii duu ajilj hudlmurluh l gj ywsan bhda

зочин
зочин

Бүгдийг ,нь ,тусгаарласан.

Зочин
Зочин

Зипдаа лам нар оношлож чадах уу

Өвөө
Өвөө

Муусайн муу гуулингууд яасн их тоглоомтой шаарнуд вэ? Манай Монголчуудыг элэг барьж дуусахгүй юма. тэгж гоншигнож бж тэнгэрин гэсгээл хүртэв

Зочин
Зочин

Zawaarsiin

Холбоотой мэдээ

Back to top button