НИЙГЭМ

ХАРАМСАЛТАЙ МЭДЭЭ: БНСУ-д коронавирусийн халдвар авсан монгол иргэн нас баржээ

БНСУ-д эмчлүүлэхээр очсон, элэгний архаг дутагдалтай, 35  монгол иргэн коронавирусийн халдвар илрэн, биеийнх нь байдал хүнд байсан.

Харамсалтай нь, тухайн иргэн нас барсан талаар https://n.news.naver.com/ сайтад мэдээлэв.

Мөн www.yna.co.kr энэ талаар мэдээлжээ.

Тухайн сайтад мэдээлснээр “35 настай монгол иргэнээс коронавирусийн халдвар илэрснийг энэ сарын  25-нд тогтоосон. Мёнжи эмнэлэгт эмчлүүлж байсан тухайн иргэн нас барлаа. БНСУ-д коронавирусийн халдвараар нас барсан 11 дэх, гадаадын иргэний анхны тохиолдол. Тухайн иргэн элэгний архаг үрэвсэл, бөөрний дутагдалтай байсан. Түүнээс зүрхний шигдээсийн шинж тэмдэг хоёр удаа илэрсэн.

Мөн Мёнжи эмнэлгийн ажилтан “Тухайн иргэний үхэл коронавирустай холбоотой эсэхийг бид шалгаж байна” гэжээ.

Эх сурвалж: https://n.news.naver.com/, https://www.yna.co.kr/

Коронавирусийн халдвараар амиа алдсан монгол иргэний гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эмгэнэл илэрхийлж байна.
Эмгэнэл илэрхийлж байна.

Ямар их айгаа бол? Харь оронд мөнгөний төлөө золигдох залуу нас. Хайран сайхан хүн. Хэзээ бид эх орондоо хүн шиг амьдрах юм бэ?????

Төгсөө
Төгсөө

Дараа төрөлдөө дахиад сайхан монгол орон төрөөрэй ум сайн амгалан болтугай

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж

Хайран залуу. Ах дүү төрөл төрөгсөд элгэн садан бүгдэд нь эмэгнэл илэрхийлье.

Холбоотой мэдээ

Back to top button