ДЭЛХИЙ

САЙН МЭДЭЭ: Австралийн эрдэмтэд коронавирусийн эсрэг вакциныг удахгүй туршина

БНХАУ-ын эрх баригчид шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакциныг дөрөвдүгээр сарын сүүлчээр гаргаж авна хэмээн мэдэгдсэн нь олон улсын түвшинд эргэлзээ төрүүлсэн. ДЭМБ-ын зүгээс тус вакциныг гаргаж авахын тулд 11-18 сарын хугацаа шаардлагатай гэж зарласан билээ. Нөгөө талд тус вирусээр өвчлөөд эдгэрсэн иргэд дахин тусах тохиолдлууд бүртгэгдэж байгаа нь дархлааны хариу урвалын механизм дээр тулгуурладаг вакцин бүтээх үйл явц амжилтад хүрэх үү? гэсэн асуултыг дагуулж буй.

Тэгвэл, Австралийн Күинслэндийн их сургуулийн эрдэмтэд шинэ коронавирусийн эсрэг вакцины туршилтын хувилбарыг хамгийн түрүүлж бүтээгээд байна. Энэ хувилбарыг одоогийн байдлаар зөвхөн амьтад дээр турших бөгөөд, амжилттай болвол хүн дээр туршина гэж мэдэгджээ.

Тус эрдэмтдийн хувьд вакциныг уламжлалт бус аргаар буюу өөрсдийн шинээр бүтээсэн молекулуудыг ангид байлгах технологиор гаргаж авсан гэнэ. Австрали улсын Шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн байгууллага CSIRIO хоёрдугаар сарын 20-ны өдөр вакцины туршилтын хувилбарыг баталгаажуулсан бөгөөд, 21-нээс эхлэн албан ёсоор үйлдвэрлэгдэж эхэлжээ.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэр вакцин нь амжилттай болоосой

Холбоотой мэдээ

Back to top button