ДЭЛХИЙ
II.28: БНСУ-д "Covid-19" вирусээр нийт 2022 хүн өвчилж, 13 хүн нас бараад байна

Covid-19 буюу шинэ төрлийн коронавирусийн халдварын тоо мэдээг өнөөдрийн /2020.02.28/ 08.00 цаг орчмын байдлаар танилцуулъя.
Тус вирусээр өвчилсөн хүний тоо дэлхий дахинд 83 мянга 108-д хүрч, үүний улмаас 2 мянга 858 хүн нас баржээ. Харин эдгэсэн хүний тоо 36 мянга 5252 болж нэмэгдсэн байна.
Халдварын тохиолдлыг улс орнуудаар ангилж үзүүлбэл:
- Хятад - 78825
- Өмнөд Солонгос - 2022
- Итали - 655
- Иран - 245
- Япон - 207
- Сингапур - 96
- Хонг Конг - 92
- Америк - 60
- Герман - 48
- Кувэйт - 43
- Тайланд - 40
- Франц - 38
- ... гэсэн жагсаалтын дагуу харагдаж байна.
Эдгээрээс онцлоход халдварын шинэ голомт хэмээн яригдаж буй БНСУ-д 256 тохиолдол шинээр бүртгэгдэж, нэг хүн шинээр нас барсан байгаа юм.
Х.ЭРХЭС











