ДЭМБ: 85 улсад коронавирүсийн халдвар бүртгэгдээд байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирүсийн асуудлаар цаг үеийн мэдээллээ өглөө. Энэ үеэр ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица: Вирүсийн халдвар Дэлхийн хэмжээнд хурдацтай тархаж байна. Одоогоор 85 улсад коронавирүсийн өвчлөл бүртгэгдээд байна. БНХАУ-ын хувьд халдварын хэмжээнд буурч байгаа ч Азийн гурван оронд голомтлон тархаж байгаа нь эрсдэл үүсгэж байна. Ялангуяа БНСУ-ын халдварын тархалтыг онцлон тэмдэглье. Өвчлөл олон улсад тархаж байгаа ч тархалтыг зогсоох арга замыг тасралтгүй хайж байна.
Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудаас уг вирүсийн эмчилгээ, оношлуурын асуудалд онцгой анхаарч, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд хөрөнгө оруулалт хийсэн. Одоогоор Монгол Улсад нэг ч тохиолдол гараагүй хэдий ч Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч, төрийн байгууллагуудыг эрчимжүүлсэн нь өндөр үр дүнгээ өгч байна” гэж онцлон тэмдэглэв.
Г.ИТГЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АГААРЫН ХИЛЭЭ ХАА