Нийгмийн

Төв аймгийн замд ноцтой осол гарч, нэг хүн нас баржээ

Энэ амралтын өдрүүдээр /2020.03.07-наас 08/-нд Төв аймгийн Аргалант сумын нутагт зам тээврийн ноцтой осол гарч, улмаар 46 настай зорчигч Ө нас барж, хамт байсан 5 иргэн гэмтжээ.

Хэргийг тодруулбал, 2020.03.07-ны өдрийн 17.30 минутын орчим Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р багийн нутаг “Цав хангай” гэх газар асфальтан замд "Toyota LandCruiser-200 маркийн С жолоочтой автомашин онхолдож, 46 настай эмэгтэй Ө амь нас хохирч, 53 настай эрэгтэй А, 70 настай эмэгтэй Ц, 47 настай эмэгтэй Н, 8 настай эмэгтэй С, жолооч 44 настай эрэгтэй С нарын 5 хүн гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж байна.

Иймд нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

П

Холбоотой мэдээ

Back to top button